АНУ-ын стратегийн газрын тосны нөөц сүүлийн 38 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
2022, 9 сарын 13. 9:461

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын засаг захиргаа газрын тосны үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авахын тулд стратегийн газрын тосны нөөцөөсөө зах зээлд гаргаж байгаагийн улмаас тус улсын газрын тосны нөөц сүүлийн 38 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан талаар онцолжээ.

АНУ-ын Эрчим хүчний яамнаас мөн өдөр нийтэлсэн Стратегийн газрын тосны (SPR) статистик мэдээгээр, газрын тосны нөөц энэ сарын хоёр дахь долоо хоногт 8.4 сая баррелиар буурч, 434.1 сая баррельд хүрсэн байна.

Энэ нь 1984 оны аравдугаар сараас хойших хамгийн доод түвшин гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Энэ сарын хоёр дахь долоо хоногт АНУ-ын газрын тосны нөөц өнгөрөгч тавдугаар сараас хойших хамгийн их хэмжээгээр буурчээ. Тодруулбал сайн чанарын "sweet" газрын тос 6.3 сая баррелиар, харин арай доогуур зэрэглэлийн “sour” газрын тос 2 сая орчим баррелиар буурсан байна.

Газрын тосыг хүхрийн агууламж 0,5 хувиас бага бол сайн чанарын буюу “sweet” хэмээдэг бол 0,5 хувиас дээш бол “sour” ангилалд оруулдаг байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн гуравдугаар сард инфляцийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлж буй газрын тосны үнийн өсөлтийг зогсоох зорилгоор стратегийн нөөцөөс зургаан сарын хугацаанд өдөрт нэг сая баррелийг гаргахаа мэдэгдсэн билээ.

АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм өнгөрсөн долоо хоногт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа ирэх сард зургаан сарын хугацаа дуусгавар болж байгаа ч үргэлжлүүлэн гаргах талаар бодож байгааг мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, стратегийн нөөцөөс анх төлөвлөж байсанчлан нийт 180 сая баррелиас илүү газрын тос гаргах талаар бодохгүй байна гэж дараа нь залруулсан байна.

Олон улсын зах зээлд газрын тосны үнэ аажмаар буурч байгаа энэ үед ирэх сард ч газрын тосны фьючерсийн үнэ энэ хэвээр буурах хандлагатай байвал Байдены засаг захиргаа страьегийн нөөцөөсөө нэмж гаргахгүй байх магадлал өндөр юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Европын газрын тосны фьючерсийн үнэ аль альнийх нь 50 хоногийн хөдөлгөөнт дундаж 200 хоногийн дундажаас доогуур ханштай байв.

АНУ-ын засгийн газар стратегийн газрын тосны нөөцөө нөхөх зорилгоор ойрын хугацаанд 60 сая баррель газрын тос худалдан авах тендерийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл мөн тараад байгаа билээ.

АНУ-ын стратегийн газрын тос нь тус улсын төв хэсэгт орших Техас, Луизиана мужууд дахь 700 сая баррель хүртэл хадгалах хүчин чадал бүхий хэд хэдэн давсны агуйд хадгалагддаг ба 1970-аад онд болсон Ойрхи Дорнодын газрын тосны хямралын үеэр яаралтай үед хэрэглэх газрын тосыг тусад нь хадгалах шаардлагатай хэмээн шийдэж ийнхүү хадгалах болжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
3
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.57.93.133
   /
2022, 9 сарын 13. 20:02

Зөнөг байдан улсаа самарах нь дээ

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00