Канад ажиллах хүчний дутагдалд орж байна
2022, 9 сарын 13. 10:420

Нэг жил гаруйн өмнө АНУ-д ажлаас гарах их хөдөлгөөн өрнөсөн билээ. Харин энэ жил Канадад тэтгэвэрт гарах их хөдөлгөөн өрнөж байна.

Канадын ажиллах хүчний тоо хоёр сарын турш буурсны эцэст наймдугаар сард бага зэрэг нэмэгдсэн байна. Гэвч олон 10 мянган хүн зүгээр л ажил эрхлэхээ больчихсон учир зунаас өмнөх түвшиндээ хүрч чадахгүй хэвээр байгаа юм. Тэтгэвэрт гарах 65 нас хүрээгүй, 55-64 насны иргэд сүүлийн 12 сарын хугацаанд маш олноороо “тэтгэвэрт гарлаа” хэмээн хүн ам зүйн судалгааны байгууллага мэдээлж байна. Улмаар хамгийн чадварлаг бүлэг ажлаас гарч, бизнесүүд хямарч, цалин хөлсний хэмжээг өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрснээр хэдийн уналтад орсон бүтээмж, үйлдвэрлэлийн гарцыг улам бүр бууруулж байна гэж эдийн засагчид бичжээ.

“Гол асуудал нь тэтгэвэрт гарахаар шийдэн ажлаа орхиж буй хүмүүсийн үүрэг хариуцлагыг хүлээн авах залуу ажилчид ховор байна. Ахмад үе ур чадвараа дамжуулан сургах хугацаа, хүн байхгүй, хоосон орон зай үлдлээ” хэмээн Desjardins Group-ийн ахлах эдийн засагч Жимми Шон хэллээ.

“Их долоо”-гийн бүлэг дотроо Канад нь нийт хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр хамгийн олон хөдөлмөрийн насны хүн амтай улс юм. Улмаар ажиллах хүчний хомсдолд орж байгаагүй. Харин өдгөө эдийн засгийн өсөлтөө хангахын тулд цагаачлалын түвшинг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Канадын таван ажилтан тутмын нэг нь 55 ба түүнээс дээш настай байгаа юм.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53