Америкийн UPS тээвэр, шуудан хүргэлтийн компани 100,000 гаруй ажилтан нэмж авна
2022, 9 сарын 13. 11:180

Америкт наймдугаар сард нийт 315,000 ажлын байр шинээр нэмэгдсэн. Харин UPS компани өдгөө 100,000 ажлын байр шинээр зарлаад байна.

АНУ-д Талархлын баяраас шинэ жилийн баяр дуустал хугацаанд олон амралт таардаг тул баярын улирал хэмээн нэрлэдэг. Энэ үед жижиглэн худалдааны эргэлт хамгийн өндөр түвшинд хүрдэг бөгөөд тус хэт ачааллын оргил үеийг давахын тулд UPS ачаа, хүргэлт, шуудан үйлчилгээний компани 100,000 шинэ ажилтан авахаар шийджээ.

Америкийн ажил олгогчид наймдугаар сард 315,000 ажлын байр шинээр нэмсэн бөгөөд уг үзүүлэлт өнгөрсөн нэг жилийн хугацаанд дунджаар 487,000 байсан юм. Ийнхүү ажлын байр буурч буй нөхцөлд нэг компани 100,000 ажлын байр үүсгэж буй нь онцлууштай байна.

UPS савлах ажилтан, жолооч, жолоочийн туслах зэрэг ажлын байранд цагийн болон үндсэн ажилтан авах юм. UPS-д цагийн болон улирлын чанартай ажилд орсон иргэдийн 35 орчим хувь нь үндсэн ажилтан болж үлддэг аж.

Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26