Румын улс Молдав руу нийлүүлэх байгалийн хий, цахилгаан эрчим хүчний хангамжаа өргөжүүлнэ
2022, 9 сарын 14. 9:410

Румыны ерөнхий сайд Николае Чиука орон нутгийн цагаар 13-ны өдөр тус улсын нийслэл Бухарестад айлчлал хийж буй Молдавын ерөнхий сайд Наталья Габрилитатай уулзах үеэрээ, Молдав руу байгалийн хий нийлүүлэх, тээвэрлэхэд "боломжтой бүхнийг хийнэ" хэмээн амласан байна.

Энэхүү уулзалтаар хоёр улсын удирдагчид Румынаас Молдав улсад үзүүлж буй эрчим хүч, байгалийн хий болон мөнгөн тусламж зэргийг эргэн харж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар тохиролцсон хэмээн Румыны засгийн газар мэдэгдэв.

Тодруулбал, Румыны засгийн газар эрчим хүчний тулгамдсан асуудалтай холбоотойгоор одоо байгаа дэд бүтцийн байгууламжуудаас гадна дунд болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу цахилгаан хангамжийн шинэ шугам татахаар шийдсэнээ онцлон тэмдэглэсэн юм.

Мөн хоёр улсын ерөнхий сайд нар хилийн бүсэд ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж буйн улмаас тээвэрлэлтийн асуудал үүсч байгааг харгалзан цаашид логистикийн саадгүй үйл ажиллагааг дэмжин хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг нэмж байгуулахаар шийдснээ мөн энэ үеэр дурдсан байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02