АНУ-д гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан автомашины компани Nikola Motors-ийн захирал залилангийн хэргээр шүүхэд шилжлээ  
2022, 9 сарын 14. 9:430

Nikola Motors ачаа, тээврийн цахилгаан машин зохион бүтээх компанийг үүсгэн байгуулсан Тревор Милтоны залилангийн хэргийн шүүх хурал өчигдөр эхэллээ. Милтоныг цахилгаан автомашин хөгжүүлэх явцыг худал мэдээлсэн, хөрөнгө оруулагчдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байна. Харин Милтон өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж буй.

Милтоны хэргийг бүтээгдэхүүнгүй компанид хөрөнгө оруулах эрсдэлийн тухай сургамж боллоо хэмээн үзэж байна. Үнэхээр ч, Nikola Motors 2020 онд нэг ч бүтээгдэхүүнгүй боловч 33 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр АНУ-ын гурав дахь том автомашины компаниар тодорч байв. Гэвч тус компанийн үнэлгээ өчигдрийн байдлаар 2.3 тэрбум ам.доллар хүрч унасан байлаа.

Милтон 2015 онд Nikola Motors компаниа үүсгэн байгуулахдаа цахилгаан автомашины салбарыг ихэд сонирхдог эрхмүүдээс их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадсан юм. Улмаар 2020 оны зургаадугаар сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон. Гэвч удалгүй нэгэн хувьцаа арилжаалагч алдартан “Nikola бол олон 10 худал хуурмаг дээр тогтсон, маш нарийн зохион байгуулалттай залилан” хэмээх утга бүхий дэлгэрэнгүй тайлан нийтлэл бичиж тараасан бөгөөд үүнээс хэд хоногийн дараа Милтон гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон билээ. Удалгүй компанийн хувьцааны ханш 40 хувиар эрс буурсан бөгөөд бүх алдагдлыг Nikola Motors-ийн хөрөнгө оруулагчид үүрсээр байв. Тухайлбал, Nikola энэ оны хоёрдугаар улиралд 173 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн билээ.

Өдгөө прокурорын газраас Милтоныг устөрөгчөөр ажилладаг том оврын автомашин үйлдвэрлэх талаар худал танилцуулга, мэдэгдэл хийсэн, мэдлэг муутай хөрөнгө оруулагчдыг зориудаар онилох замаар хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэж буруутгаж байна.

Милтон гүйцэтгэх захирлын суудлаасаа огцрохоос 32.5 сая ам.доллароор Юта мужид эдлэн газар, хувийн тийрэлтэт онгоц худалдаж авч, огцорсныхоо дараа 300 орчим сая ам.долларын хувьцаа борлуулсан. Шүүх түүнийг буруутай гэж тогтоосон тохиолдолд дээд тал нь 25 жил хорих ял оноох боломжтой ч Милтоны хувьд хөнгөн ял авах магадлал өндөр юм.

Эх сурвалж: Morning Brew

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00