Twitter-ийн орлогын хоёр дахь гол эх үүсвэр нь Хятад улс ажээ
2022, 9 сарын 14. 11:130

Хятад улс 1.4 тэрбум иргэнээ Twitter ашиглахыг хориглолог. Гэвч Хятадын орон нутгийн эрх баригчид өөрсдөө тус платформд их хэмжээний зар сурталчилгаа нийлүүлдэг нь тодорхой боллоо.

Хятад улс бол Twitter-ийн хувьд хамгийн хурдтай хөгжиж буй зар сурталчилгааны зах зээл бөгөөд АНУ-ыг эс тооцвол орлогын гол эх үүсвэр юм. Reuters агентлаг үүнийг шалгаж үзэхийн тулд Хятадын 2020-2022 оны төрийн тендерүүд, төсвийн баримт бичиг, Twitter дээрх төлбөртэй зар сурталчилгааны түүх зэргийг судалж үзсэн. Улмаар Хятадын орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, Коммунист намын муж, дүүрэг дэх суртал ухуулгын нэгжүүд олон улсад чиглэсэн маркетингийн кампанит ажил явуулахдаа Twitter-ийн зар сурталчилгааны төлбөртэй үйлчилгээг ихээр авдаг нь тодорхой болсон юм.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн байгууллагаас Twitter-т холбосон сурталчилгааны линкнүүд нь гол төлөв эдийн засгийн амжилт, үндэсний соёлын тухай суртал мэдээлэл давамгайлж байв. Тэрчлэн, нэрээ нууцалсан хоёр эх сурвалжийн мэдээлснээр Хятадын видео тоглоом, цахим худалдаа, технологийн компаниуд Twitter-ийн гол үйлчлүүлэгчид болсон ажээ.

Twitter-ийн хөрөнгө оруулагчид орлого нэмэхийг шаардахын зэрэгцээ Америкийн бизнесийн салбарын өсөлт зогсонги байдалд ороод буй энэ үед Twitter-ийн хувьд Хятад улс хэр чухал харилцагч болох нь тодорхой харагдаж байна. Гэвч Twitter-ийн дотоод ажилчид энэ асуудлаар талцаж хоорондоо хагаралдах хандлага гарах болжээ.

“АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Twitter-т хятад тагнуул ажиллаж байна гэж мэдэгдсэн тохиолдол бий” хэмээн Twitter-ийн аюулгүй байдлыг хариуцаж асан дарга Пейтер Затко шүүх танхимд мэдүүлсэн удаатай.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28