АНУ-ын инфляцын түвшин наймдугаар сард таамагласнаас өндөр гарснаар гол индексүүд огцом уналаа
2022, 9 сарын 14. 12:030

Ханшийн өсөлт долоодугаар сард 8.5 хувь байсан бөгөөд түлшний үнэ буурсан тул наймдугаар сард 8.1 хүртэл буурна гэж эдийн засагчид таамаглаж байв. Гэвч 8.3 хувь буюу таамаглалаас тааруу үзүүлэлт гарсан талаар Америкийн Хөдөлмөрийн яам мэдэгдлээ.

Түлш, шатахууны ханшийг амжилттай бууруулж чадсан боловч хүнсний бүтээгдэхүүн, орон сууц, эмнэлгийн үйлчилгээний зардал өссөн юм. Улмаар хөрөнгө оруулагчдыг сэтгэлээр унагасан тул хувьцааны гол индексүүд нэг өдрийн дотор огцом уналаа. Dow Jones дөрвөн хувиар, S&P 500 индекс 4.3 хувиар, Nasdaq-ийн ханш таван хувиар тус тус суларсан.

Америк даяар амьжиргааны өртөг өссөн нь Ерөнхийлөгч Жо Байдены рейтингийг 40 хувиас доош ортол унагалаа. Ирэх арваннэгдүгээр сард сонгууль болох гэж байхад рейтинг ийнхүү унаж байгаа нь Ерөнхийлөгчийг улам түгшээж буй бололтой.

АНУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ наймдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 13.5 хувиар, орон сууцны ханш 6.2 хувиар, эмнэлгийн үйлчилгээний төлбөр 5.6 хувиар тус тус нэмэгджээ. Инфляц өсгөх гол хүчин зүйлсийн нэг болох эрчим хүчний үнийг сүүлийн хоёр сард 10 гаруй хувиар бууруулж чадсан боловч нэг жилийн өмнөх үнээс хавьгүй өндөр хэвээр байна. Шатахууны үнийн уналтыг бусад салбар дахь өсөлт нөхсөн тул хэрэглээний үнийн индекс наймдугаар сар хүртэлх нэг сарын хугацаанд 0.1 хувийн өсөлттэй гарлаа.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04