Орос-Энэтхэгийн худалдааны эргэлт энэ оны эхний хагаст 120 хувиар өсжээ
2022, 9 сарын 14. 12:370

Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар Узбекистан улсад уулзаж, худалдаа болоод эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хэлэлцээр хийх болсон билээ.

Тэгвэл уулзалтын хүрээнд урьдчилан бэлтгэсэн тоон баримтаас үзэхэд Орос-Энэтхэгийн худалдааны эргэлт энэ оны эхний зургаан сард 11.5 тэрбум ам.долларт хүрчээ.

ОХУ Украины нутаг дэвсгэр дээр цэргийн тусгай ажиллагаа явуулах болсноор барууны орнууд Орост эдийн засгийн багц хоригуудыг тавих болсон юм. Улмаар ОХУ Энэтхэг, Хятад тэргүүтэй улс оронтой хийх гадаад худалдаагаа өргөжүүлэх болсон билээ.

Үүний үр дүнд Орос-Энэтхэгийн гадаад худалдааны эргэлт эрчимтэй өссөн байна. Тодруулбал, энэ оны эхний хагаст дээрх улсуудын хоорондох гадаад худалдааны эргэлт 11.5 тэрбум ам.доллароор хэмжигдсэн бөгөөд энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад даруй 120 хувиар өссөн үзүүлэлт юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59