Их Британи: Наймдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 27 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсжээ
2022, 9 сарын 14. 19:190

Их Британийн Үндэсний статистикийн газраас тайлагнаснаар өнгөрөгч сард тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 27 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсжээ.

Тодруулбал, наймдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ долоодугаар сартай харьцуулахад даруй 1.5 хувийн өсөлттэй гарсан юм. Энэ нь 1995 оноос хойш бүртгэгдээгүй хурдацтай өсөлт ажээ. Гэхдээ шатахууны үнэ бууснаар тус улсын инфляцын түвшин ерөнхийдөө буурсан байна.

Английн Төв банкнаас анхааруулснаар инфляц энэ жил 13 хувьд хүрэх магадлалтай байгаа бөгөөд инфляцын өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүг өсгөхөө мэдэгдсэн юм. BBC агентлагаас тайлбарлаж байгаагаар ОХУ Украинд дайн эхлүүлснээс үүдэн дэлхий дахинаа хүнсний бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөж байгаа гэнэ. Учир нь ОХУ, Украин улс хоёул дэлхийн хүнсний салбарт томоохон байр суурь эзэлдэг юм.

Их Британийн улсын хувьд долоодугаар сард инфляц 10.1 хувьд хүрээд байсан ч олон улсын зах зээлд шатахууны үнэ бууснаар наймдугаар сард инфляц 9.9 хувьд хүрч буусан байна.

UK inflation: Food prices rise at fastest August rate in 27 years

Тийнхүү инфляцын дарамтыг бууруулах үүднээс тус улсын шинэхэн ерөнхий сайдын төлөвлөснөөр Их Британи улс 2024 оныг хүртэл өрхийн хэрэглээний цахилгааны төлбөрийг 2500 фунтээр хязгаарлах гэнэ. Улмаар Goldman Sachs санхүүгийн компаниас мэдэгдсэнээр цахилгааны төлбөрт хязгаар тогтоох нь инфляцыг 14.8 хувьд хүрэхээс сэргийлнэ гэжээ.

Урьдчилсан тооцоогоор тус улсад хэрэглэгчийн үнийн индекс аравдугаар сард 14.8 хувьд хүрнэ гэж байсан юм. Харин ерөнхий сайдын төлөвлөгөө хэрэгжвэл ирэх сард тус улсын инфляц 10.8 хувиас хэтрэхгүй ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04