АНУ: ОХУ 20 гаруй орны улстөрчдийг 300 сая ам.доллароор ивээн тэтгэсэн
2022, 9 сарын 14. 22:401

АНУ-ын засгийн газрын зүгээс мэдэгдсэнээр ОХУ нь сүүлийн жилүүдэд буюу 2014 оноос хойш 20 гаруй орны улс төрийн намууд болон нөлөө бүхий улстөрчдийг 300 сая ам.доллароор хэмжигдэх мөнгөн дүнгээр ивээн тэтгэсэн гэж дүн шинжилгээ хийжээ. Хэдийгээр тодорхой мэдээлэл дурдаагүй ч Азийн орнуудын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мөн л олон сая ам.доллароор ивээн тэтгэсэн гэх мэдээлэл бий.

АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан мөн өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, ОХУ бусад орны улс төрд нөлөөлөхийг оролдож байна гээд эдгээр баримтыг дэлгэсэн болохыг Вашингтон пост сонин орон нутгийн цагаар 13-ны мэдээлжээ. Тус албаны хүн үргэлжлүүлэн “Энэ бол ардчиллыг дотроос нь урвуулах гэсэн оролдлого. Мөн одоо та бүхэнд дэлгэж буй мэдээлэл нь мөсөн уулын зөвхөн оройн хэсэг бөгөөд бид холбоотнуудтайгаа илүү их мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна” хэмээн онцолсон байна.

ОХУ-ын мөнгөн дэмжлэгийг авсан улстөрчдийн иргэншилийн талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл тэрээр энэ үеэр өгөөгүй юм. Гэсэн хэдий ч Вашингтон Пост сонин засгийн газрын өөр эх сурвалжаас иш татан Албани, Монтенегро, Мадагаскар, Эквадор улсууд багтсан гэж мэдээлэв. Мөн Орос улс Ази тивийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд олон сая ам.доллар хандивласан гэдэг.

Хэдийгээр энэ тооцоонд ОХУ-аас АНУ-ын улс төрд оруулсан мөнгийг оруулаагүй ч АНУ-ын улс төрд нөлөөлөх гэсэн цөөнгүй оролдлого байсан гэж үздэг. Өмнө нь АНУ-ын тагнуулын албаныхан 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ нь нийгмийн сүлжээг ашиглан ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгогдоход нөлөө үзүүлсэн гэж мэдэгдэж байсан билээ. АНУ-ын засгийн газрын албан тушаалтан "Бидэнд ч ийм явдал тохиолдож байсан гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

АНУ мөн өдөр ОХУ засгийн газрын улс төрийн нөлөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн нь Украины дайны дараах байдалтай ч нягт холбоотой юм. Энэ оны эхэн үеэс эхлэн Цагаан ордон Украинтай холбоотой ОХУ-ын зорилго, үйл ажиллагааны талаарх нууцыг задруулсан мэдээллийг удаа дараа ил болгож байгаа хийлээ. Энэ нь худал хуурмаг мэдээллээр бөмбөгдөж буй Оросын талын суртал ухуулгын дайныг эсэргүүцэх зорилготой гэж дүгнэж болох юм.

АНУ-ын албаны хүмүүсийн үзэж буйгаар ОХУ цаашид олон улсын тавцан дахь нөлөөгөө хадгалахын тулд улс төрийн хүрээнд мөнгөн хандив өгөх аргыг ашиглах магадлалтайг онцолжээ. АНУ-ын засгийн газрын албан тушаалтан хэлэхдээ, "Ойрын хэдэн сарын хугацаанд Орос улс олон улсын хориг арга хэмжээг сулруулж, нөлөөгөө хадгалахын тулд Латин Америк, Африк, Ойрхи Дорнод, Азид далд нөлөөллийн арга хэрэгслийг улам бүр ашиглах болно” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Иргэн
192.82.75.96
   /
2022, 9 сарын 17. 6:46

Хүргэнийгээ ч ёстой батаараа дэмжсэн байх даа

Онцлох мэдээ
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39