Starbucks-ийн Хятад дахь борлуулалт буурсан боловч 3,000 салбар нэмж нээхээр шийджээ
2022, 9 сарын 15. 11:300

“Тэг ковид” бодлогын улмаас Starbucks-ийн Хятад дахь борлуулалт тааруу байна. Гэвч Starbucks ирэх гурван жилийн дотор тус улс дахь нийт салбарынхаа тоог 50 хувиар нэмэх шийдвэр гаргалаа.

Starbucks-ийн Хятад дахь салбарын тоо энэ онд 6,000 харин 2025 онд 9,000 хүрнэ хэмээн компанийн хөрөнгө оруулагчдын хурлын үеэр зарлалаа. Улмаар ирэх гурван жилд борлуулалтынхаа хэмжээг хоёр дахин өсгөнө гэж үзжээ. Starbucks-ийн нийт борлуулалт энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн хэмжээнд гурван хувийн өсөлттэй байсан бол Хятадад 44 хувиар буурсан. Гэвч ковидын хязгаарлалт удаан үргэлжлэхгүй гэж үзсэн тул ийнхүү Хятад дахь зах зээлээ эрчимтэй тэлэх шийдвэрийг компанийн удирдах зөвлөл гаргасан байна. “Бид урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн гүйцэтгэх захирал Ховалд Шульц хэлсэн юм.

Хятад улсын хувьд кофены зах зээл нь шинэхэн, ирээдүйд тэлэх орон зай хангалттай их бий гэж үздэг. Тэр дундаа Хятадын залуу үе дунд кофены соёл эрчтэй хөгжиж байна. Starbucks энэ боломжийг алдалгүй түрүүлж алхахыг хүссэн бололтой. Тус компанийн 2021 оны санхүүгийн жилийн орлогын 13 хувийг Хятадын хэрэглэгчид бүрдүүлжээ.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02