Европын холбоо эрчим хүчний компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулах замаар 140 тэрбум евро босгоно
2022, 9 сарын 15. 15:010

Европын комисс эрчим хүчний компаниудаас 140 тэрбум евро татан төвлөрүүлж, түүгээрээ эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлахад зарцуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен орон нутгийн цагаар 14-ний өдөр Европын парламентад үг хэлэхдээ "Дайн өрнөж буй энэ цаг үед хэрэглэгчдээс асар их ашиг олох нь буруу юм. Энэхүү ашгийг хэрэгцээтэй хүмүүст нь хуваарилан хүртээх ёстой” гэж мэдэгджээ. ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш эрчим хүчний үнэ огцом өссний ачаар асар их ашиг олсон эрчим хүчний компаниудад хандаж ийнхүү хэлсэн байна.

Тэрээр Европын холбооны эрчим хүчний хямралыг шийдвэрлэхийн тулд 140 тэрбум гаруй евро шаардлагатай гээд уг хөрөнгийг босгохын тулд гэнэтийн ашгийн татвар ногдуулах болон үнийн хязгаарлалт тогтоохыг гол шийдэл болгон санал болгож буйгаа мэдэгджээ. Тодруулбал эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн их хэмжээний ашиг олсон тус салбарын компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулах замаар уг хөрөнгийг босгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Эрчим хүч үйлдвэрлэлийн гол эх үүсвэртээ хий ашигладаггүй хэр нь цахилгааны үнийн өсөлтийн ачаар ихээхэн ашиг хүртсэн цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний компаниудын нэг мегаватт цагийн ашгийн дээд хязгаарыг 180 еврогоор тогтоохоор төлөвлөж байгаа юм. Европын холбооны зүгээс энэхүү журмын хүрээнд татан төвлөрүүлэх 140 тэрбум еврог тус холбооны гишүүн орнуудад хуваарилах гэнэ.

Фон дер Ляйен эрчим хүчний компаниудаас хөрөнгө босгож буй нь одоогийн нөхцөл байдлыг түр намжаах гэсэн арга хэмжээ хэмээн тайлбарлаад Европын холбооны хувьд энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн эцсийн арга бол эрчим хүчний хэрэглээг багасгахын зэрэгцээ тогтвортой эрчим хүчний хангамжийг бий болгох явдал юм гэжээ. Европын холбоо энэ сарын 30-ны өдөр хуралдаж, энэ талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн тэрээр Европын хийн үнийн стандарт болох Голландын TTF хийн фьючерсийг өөрчлөх шаардлагатай гэж мэдэгдэв. Учир нь Европын холбооны гишүүн улсууд руу байгалийн хийн хоолойгоор дамжин нийлүүлэгддэг Оросын байгалийн хийн хэрэглээ буурч, шингэрүүлсэн хийн импорт нэмэгдэн эрчим хүчний эх үүсвэр солигдож байгаатай холбоотой юм. Гэсэн хэдий ч Голландын TTF хийн фьючерсийг орлох үнийн стандартыг бий болгох боломжтой эсэх талаар зах зээл эргэлзээтэй хандаж байна.

Үүний зэрэгцээ Европын комисс Оросын байгалийн хийн үнэд дээд хязгаар тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байгаа хэдий ч Европын холбооны гишүүн орнуудын дунд үнийн дээд хязгаар тогтоох эсэх талаар санал зөрөлдөөнтэй байгаа юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04