АНУ-д ипотекийн зээлийн хүү 2008 оноос хойш анх удаа 6 хувийг давлаа
2022, 9 сарын 15. 15:050

Лхагва гарагт Ипотекийн Банкнуудын Холбооноос танилцуулсан тоон мэдээллээс үзвэл АНУ-д ипотекийн зээлийн хүү 2008 оноос хойш анх удаа 6 хувийг давжээ.

Ипотекийн зээлийн хүү ийн өсөх болсон нь Холбооны Нөөцийн сангаас инфляцын өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ тасралтгүй өсгөж буйтай холбоотой юм. АНУ-ын Төв банкны хувьд бодлогын хүүгээ гуравдугаар сараас хойш нийт 225 суурь нэгжээр нэмсэн билээ. Тийнхүү өнгөрөгч долоо хоногт АНУ-д ипотекийн зээлийн хүү 7 суурь нэгжээр өсөж, 6.01 хувьд хүрсэн байна. Энэ нь 2008 онд АНУ-д Эдийн засгийн их хямрал тохиосноос хойш бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт юм.

Үйл явдлын хүрээнд зээл авахаар хүсэлт гаргах хүмүүсийн тоо ч буурсан бөгөөд Ипотекийн Банкнуудын Холбооноос мэдэгдсэнээр банканд ирэх зээлийн хүсэлтийн хэмжээ жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 64 хувиар буурсан гэжээ.

Гэвч Холбооны Нөөцийн сангаас ирэх долоо хоногт бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөх төлөвтэй байгаа юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02