Володимир Зеленський оросуудад хандан: Ач зээ нар чинь та бүгдээс ичих болно
2022, 9 сарын 15. 16:210

Лхагва гарагт ОХУ төв Украины хамгийн том хот болох Кривий Ріг рүү пуужин харвасан билээ. Тэгвэл пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський дайны тухай ээлжит дүрс бичлэг бүхий мэдэгдэл хийхдээ ОХУ-д хандаж, “Ач зээ нар чинь та бүгдээс ичих болно” гэж хэлжээ.

Түүний хэлснээр, “Өнөөдөр та бүгдийн харвасан пуужин Кривий Рiг, Карачуновчкийн усан сангийн даланг онолоо. Энэ бол байлдааны ямар ч ашиггүй дайралт. Харин олон зуун мянган жирийн иргэний амиар яригдах асуудал.

Энэ бол дайнд мөн түүхийн хувьд ОХУ ялагдах бас нэгэн шалтгаан. Түүхийг зэрлэгүүд биш хүмүүс бичдэг. Харин манай нутаг дэвсгэрт дайран орж ирээд манай газар нутаг руу пуужин харвасан хүмүүсийг түүхэнд юу гэж дурсан санах вэ? Та нарыг сул дорой, хүчин мөхөс хүмүүс гэж санан дурсах болно. Та нар бол сул дорой, хүчин мөхөс хүмүүс. Тиймдээ ч жирийн ардын эсрэг дайн өдөөж байгаа. Байлдааны талбараас зугтдаг та нарыг түүхэнд алсаас хохирол учруулах гэж оролдсон хорон санаатнууд гэж дурсах болно.

Та нарыг алан хядагчид хэмээн дурсаж, ач зээ нар чинь та нараас ичих болно.

Орос цэргүүдийн хувьд манай нутаг дэвсгэрээс амьд гарах цор ганц арга зам нь Украины цэргүүдтэй тулах юм. Энэ бол тэдний хувьд амьд үлдэх цор ганц хувилбар” гэжээ.


Эх сурвалж: Украинская Правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46