Уур амьсгалын ногоон сангийн Даян дэлхийн хөтөлбөрийн бага хуралд Худалдаа, хөгжлийн банк оролцож байна
2022, 9 сарын 15. 17:571

Уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр дэлхийд хамгийн томд тооцогддог Уур амьсгалын ногоон сангийн Даян дэлхийн хөтөлбөрийн бага хурал энэ оны 9 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдийн хооронд БНСУ-ын Инчон хотод зохион байгуулагдаж байгаа ба Худалдаа, хөгжлийн банк тус сангийн итгэмжлэгдсэн гишүүн байгууллагын хувьд оролцож байна.

Өнөөгийн байдлаар тус Сан нь 141 хөгжиж буй оронд 10.8 тэрбум ам.долларын 200 төслийг санхүүжүүлээд байгаа юм. Эдгээр төслүүд нь дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарлыг 2.3 тэрбум тонноор бууруулахаас гадна хөгжиж буй орнуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах зорилготой юм.

Тус бага хурлыг нээж УАНС-ийн Гүйцэтгэх захирал Янник Глемарек үг хэлсэн ба тэрбээр сан нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр багагүй амжилтад хүрч чадсан хэдий ч 2050 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын саармаг түвшинд хүрэхийн тулд цаашид хийж гүйцэтгэх ажил маш их байгааг онцлов. Цаашлаад хөгжиж буй орнуудын ногоон хөгжлийг дэмжихийн тулд тус Сангийн зүгээс илүү их санхүүжилт олгож, илүү түргэн шуурхай шийдвэр гаргалттай байхыг амлалаа. Бага хурлаар тус Сангийн бүх гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, дунд хугацааны буюу 2024-2027 оны хөтөлбөр, стратеги, санхүүжүүлэх гол чиглэлүүдийг хэлэлцэж байна.

Худалдаа, хөгжлийн банк нь 2020 онд Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсон ба Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн санхүүжүүлэхээр ажиллаж байна.

Тогтвортой хөгжилд хамтдаа – Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Гансүх
103.10.22.184
   /
2023, 4 сарын 11. 12:43

Гэр хорооллын хөрсний бохирдолыг шийдэх ,хашаандаа мод тарих гэх мэт санал дээр тулгуурлаж, гэр хороололд бичил зээлийг олгох хэрэгтэй. хоосон яриа, том хурал чуулганд оролцсон ч жижиг төслөөс эхэлж хэрэгжүүлбэл зохино.Манай улсад асуудал болж байгаа зүйл рүү хандуудбал яасан юм.

Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39