Францын нислэгийн удирдах төвийн албан хаагчид ажил хаясны улмаас олон мянган нислэг цуцлагдлаа
2022, 9 сарын 15. 23:350

Францын агаарын тээврийн салбарын ажил хаялт маргааш буюу Баасан гарагт болно. Нисэхийн удирдах газруудаас санаачилсан тус ажил хаялтын улмаас олон мянган зорчигч хохирч байна.

Баасан гарагийн ажил хаялтын улмаас Ryanair компани 420 нислэгээ цуцалсны дийлэнх нь Францын дээгүүр нисэн өнгөрөх чиглэлүүд байв. Үүний улмаас 80,000 орчим зорчигчийн нислэг хойшлогдож эсвэл өөрчлөгдөн хохирлоо. Тэрчлэн EasyJet компанийн 76 нислэг, British Airways-ийн 22 нислэг цуцлагдсан бол Air France-ийн богино зайн нислэгийн ердөө 45 хувийг гүйцэтгэх ажээ.

Цуцлагдсан нислэгүүд нь зөвхөн Франц руу ирэх, очиж чиглэл байсангүй. Францын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрөх чиглэлүүд мөн уг ажил хаялтын улмаас бүгд цуцлагдсан юм. Ryanair компанийн хувьд нислэг нь хойшлогдож буй бүх үйлчлүүлэгдээ урьдчилан мэдэгдсэн гэв. Тус компани нэг өдөрт 3,000 орчим нислэг үйлддэг юм. Энэ тухайд Ryanair-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нил МакМахон “Бид үйлчлүүлэгчдэдээ нислэг нь хэрхэн шударга бусаар цуцлагдаж буйг тайлбарлахад маш хүнд байлаа. Францтай огт хамааралгүй хүмүүсийн нислэг хүртэл хойшилж байгаа нь үнэхээр зүй зохисгүй хэрэг. Энэ асуудалд Европын холбоо анхаарлаа хандуулж ганц эвлэлийн ажил хаялтаас болж дэлхийн олон улсын нислэг цуцлагддаг байдлыг таслан зогсоох учиртай” хэмээн ярилаа. Харин EasyJet компани Францын эрх баригчдын хүсэлтээр нислэгээ цуцалсан гэж мэдэгдэн зорчигчдоос уучлалт хүссэн юм.

Харин тус ажил хаялтыг зохион байгуулж буй SNCTA буюу нисэхийн удирдах төвийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн зүгээс шалтгаанаа тайлбарлахдаа “ инфляц өсөж байхад цалин хөлсний хэмжээ хангалтгүй мөн ажилтан сонгон шалгаруулах явц асуудалтай” хэмээн тайлбарлав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42