Хятад улс Оростой агуу гүрнүүдийн хувиар хамтран ажиллахад бэлэн хэмээн Ши Жиньпин ШХАБ уулзалтын үеэр хэллээ
2022, 9 сарын 15. 23:570

В.Путин, Ши Жиньпин нар Самарканд хотноо зохион байгуулж буй Шанхайн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзлаа.

Орос Украин руу түрэмгийлэн халдсанаас хойш анх удаа Ши Жиньпин, Путин нар нүүр тулан уулзаж байна. Хятад улс Украины "тэнцвэртэй байр суурьтай" байгаад талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын "нэг туйлт ертөнцийг бүтээх оролдлого" бүтэлгүйтэх болно гэлээ.

Харин Ши Жиньпин Хятад улс Оростой "агуу гүрнүүдийн” хувиар хамтран ажиллахад бэлэн хэмээн дурдсан юм. Хятад улсын хувьд Оросын түрэмгийллийг дэмжсэн мэдэгдэл огт хийж байгаагүй боловч ОХУ Украинд халдсан цагаас хойш худалдааны болон бусад төрлийн харилцаагаа улам тэлсээр байгаа юм.

Путин “Хятадын анд нөхөд маань Украйны хямралын асуудлаар тэнцвэртэй байр суурь хадгалж байгааг нь бид өндрөөр үнэлдэг” хэмээгээд “Хятадын талд Украин дахь нөхцөл байдлын тухай асуух, сонирхох зүйлс байгаа гэдгийг мэдэж байна. Ойлгож байна. Өнөөдрийн уулзалтаар бид өөрсдийн байр сууриа мэдээж тайлбарлах болно” гэж өгүүллээ.

Барууны орнуудын ноёрхлын эсрэг зогсож буй тэдний харилцаа улам бүр бэхжиж байгаа нь дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлт орж буйг илтгэж байна. Одоо Хятад улс ОХУ-ын хамгийн чухал түнш төдийгүй эдийн засгийн хувьд супер чадамжтай гүрэн болжээ. Уулзалтын үеэр Ши В.Путинг "эртний анд" хэмээн тодорхойлсон юм.

Тэд өнгөрсөн хоёрдугаар сард сүүлийн удаа нүүр тулан уулзаж байв. Тухайн үед буюу В.Путин Ши Жиньпиний урилгаар өвлийн Олимп үзэхээр Бээжинд хүрэлцэн очихдоо дотно харилцаатай улсууд, “хязгааргүй” нөхөрлөл тогтоож буй имижийг олонд харуулахыг ихэд хичээж байсан юм. Үүнээс хэд хоногийн дараа ОХУ Украин руу халдсан билээ.

Шанхайн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00