“Их 7”-гийн бүлэг Хятадын худалдааны бодлогод илүү хатуу байр суурь баримтлахаа мэдэгдэв
2022, 9 сарын 16. 5:211

“Их 7”-гийн бүлэг Хятадын худалдааны бодлогод илүү хүчтэй, зохион байгуулалттай хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар 15-нд Берлиний ойролцоох Нойхарденбергийн шилтгээнд болсон “Их 7”-гийн бүлгийн эдийн засгийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын дараа ХБНГУ-ын шадар сайд бөгөөд эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах яамны сайд Роберт Хавек хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "“Их 7"-гийн зүгээс Хятадын худалдааны бодлогод зохион байгуулалтын хувьд хатуу байр суурь баримтлахаар тохиролцоод байна” хэмээн цохон тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Нийгэм, хүмүүнлэгийн стандартыг харгалзахгүйгээр худалдаа хийхийг цаашид зөвшөөрөх ёсгүй. Энэ тал дээр бидний гэнэн хандаж байсан явдал үүгээр эцэс болж байна” гэжээ.

Түүнчлэн “Германы зүгээс Европын холбоог Хятадын эсрэг илүү хатуу худалдааны бодлого явуулахыг ятгаж, Хятад улс эдийн засгаа хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй албадлагын үйлдэлд Европ хамтарсан хариу арга хэмжээ авах болно” хэмээн тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

“Их 7”-гийн бүлгийн эдийн засгийн сайд нар хамтарсан мэдэгдэлдээ уг шийдвэрийн хүрээнд баримтлах нарийн тодорхой зарчмыг дурдаагүй ч технологийг албадан дамжуулах, оюуны өмчийн эрхийг зөрчих, өрсөлдөөний давуу талыг олж авахын тулд хөдөлмөрийн болон байгаль орчны стандартыг бууруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн гажуудал, хэт их үйлдвэрлэлийг бий болгож буй үйлдвэрлэлийн хор хөнөөлтэй татаас олгох зэрэг шударга бус үйлдлүүдийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
0
12
1
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Otgoo
66.181.161.91
   /
2022, 9 сарын 17. 15:08

Ану бусад улсын гараар могой бариулахдаа үнэхээр сайн юм. Тэнэг европчууд нь дагаж далдагнаад хөлд нь чирэгдээд дампуурч байгаан. Эдийн засгийн ноёрхолоо авч үлдэх гэсэн цогц төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэний илрэл. Украйны дайн тайваны хойг холбооны нөөцийн сангийн бодлогын хүү зэргээс тод харж болно

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02