Ши Жиньпин: Тайванийн асуудлыг шүүх эрх ямар ч оронд байхгүй
2022, 9 сарын 16. 11:540

Пүрэв гарагт БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Самарканд зохион байгуулагдаж буй Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагын уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзахдаа, Тайванийн асуудлыг шүүх эрх ямар ч оронд байхгүй гэж мэдэгджээ.

Хятадын Төв сувгаас мэдээлснээр Ши Жиньпин, “БНХАУ-ын хувьд “Тайванийн тусгаар тогтнолын” төлөө тэмцэж гэж байгаа салан тусгаарлагчид болоод хөндлөнгийн оролцогч нарыг хүчтэй эсэргүүцэж байгаа. Учир нь Тайванийн асуудалд шүүгчээр ажиллах эрх ямар ч улс оронд байхгүй” гэсэн байна.

1949 онд Чан Кайши тэргүүтэй Гоминданы цэргүүд Хятадын иргэний дайнд ялагдал хүлээсний дараа Тайванийн арал уруу дүрвэж, тухайн үеэс эхлэн орон нутгийн засаг захиргаагаар удирдуулах болсноор салан тусгаарлагч орон болсон юм. Улмаар Тайвань нь эх газрын Хятадаас өөр төрийн далбаан дор, өөр бэлгэ тэмдэгтэй орших болсон билээ. Гэвч Бээжингийн зүгээс Тайванийг өөрийн улсын нэг хэсэг гэж үздэг бөгөөд тэдний энэ үзлийг Орос тэргүүтэй улс орнууд дэмждэг ч АНУ тэргүүтэй зарим орон эсэргүүцэж, өдгөө Хятад, Тайванийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татах болсон юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02