Х.Пэлжээ: Хотын өнгө үзэмж барилгын чанар стандарттай шууд холбоотой
2022, 9 сарын 16. 12:030

"БАЯСАХ АТЛАС" ХХК-ийн маркетинг борлуулалтын ахлах менежер Х.Пэлжээтэй барилгын салбар, барилгын материалын чанар, стандартын талаар ярилцлаа.

- Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач.

Сайн, сайн байна уу? "БАЯСАХ АТЛАС" ХХК-ийн маркетинг борлуулалтын ахлах менежер Х.Пэлжээ байна. Ярилцахаар ирсэнд тань таатай байна.

- Компанийн тухайд танилцуулбал?

БАЯСАХ АТЛАС ХХК нь 15 жилийн түүхтэй компани. 2007 оноос хойш барилгын фасад, дотор, гадна засалд зориулсан Европын урдаа барих үйлдвэрлэгчдийн нэг болох Польшийн “ATLAS” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргээд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Хотод сүндэрлэж буй олон барилгын гадна фасадыг хийж гүйцэтгэн нийлүүлсэн. Мөн 2022 оноос ОХУ-ын “Bergauf” брэндийн чанарын өндөр шаардлага хангасан дотор, гадна заслын материалыг мөн албан ёсны эрхтэйгээр оруулж ирснээр маш эрэлттэй байгаа бөгөөд өсөлттэй борлуулагдаж байна.

- Монгол дахь барилгын салбарын талаарх таны бодол?

Монголд барилгын салбар маш эрчимтэй хөгжиж байгаа. Хөгжихийн хэрээр бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Эцсийн хэрэглэгч нь бид өөрсдөө буюу хүн юм. Барилгын концепц нь хүн рүү гээ чиглэсэн эрүүл, аюулгүй, байгальд ээлтэй байх нь хөгжлийн гол илрэл. Барилга, байгууламжийн гол 2 хүчин зүйл бол ажиллах хүч болон материал байдаг. Тиймээс барилгын материалын чанар стандарт нэн түрүүнд яригдах асуудал юм.

- Ямар барилгын материалыг чанартай гэж үзэх вэ?

Өмнө нь хэлсэнчлэн барилгын гол 2 хүчин зүйл болох ажиллах хүч, материал хоёрын уялдаа холбоо буюу стандартын дагуух гүйцэтгэл нь чанарыг илтгэнэ. Жишээлбэл: Гадна фасадын хөөсөнцөр хавтан гэж бий. Нягт сайтай, хатаж амжаагүй нойтон хөөсөнцрийг зүсээд гадна хананд байрлуулбал ирээдүйд хэлбэрээ алдаж, цүлхийж, бат бөх чанараа алддаг. Эсрэгээрээ бүрэн хатсан, нягт багатай хөөсөнцрийг зүсэж хийе. Мөн л ирээдүйд насжилтгүй, нягт бага учир дулаан алдагдалтай, чанаргүй болж хувирна.

Мөн адил манай АТLAS брэндийн чулуун фасадад орох тор, тор наах цавуу гэж бий. Зарим хэрэглэгчид хямд үнэтэй, чанар муу цавуу хэрэглэж байгаа нь фасадын насжилт, чулуун шавардлагад зохицдоггүй буюу химийн буруу урвалд орж технологи алдагдаж байдаг. Ялангуяа гадна фасадын орцууд цогц стандартын дагуу хийгдэж дулаалгын зөв систем болж өгдөг.

- Улаанбаатар хотын барилга, байгууламжийн харагдах байдал, таныхаар?

Хотын өнгө үзэмж барилгын чанар стандарттай шууд холбоотой. Чанаргүй гадна фасад бол 2, 3 жилийн дараа өнгөө алдах, ховхорч хуурах, дулаан алдах, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, хүмүүсийн ая тухгүй байдлыг бий болгодог. Мөн дахин засварлах зардал мөнгө, цаг хугацаагаа алддаг гэсэн үг.

Манай ATLAS брэндийн фасадын материалыг сонгосон захиалагч, гүйцэтгэгч компанийн барилгууд 10 жил болоход яагаа ч үгүй байдаг нь бодит үнэ цэн, бодитой үнэлгээ гэж ойлгодог. Мөн бахархдаг. Тиймээс өндөр хөгжилтэй орны туршигдсан, батлагдсан барилгын материалыг технологийн дагуу зөв хийж гүйцэтгэх нь Монголын барилгын чанар стандартад эерэг нөлөө үзүүлэх юм. Иймд манай компани нь чанартай барилгын материал, зөв гүйцэтгэл уялдаа холбоог эх орондоо түгээн дэлгэрүүлж нутагшуулахыг гол зорилгоо болгон ажилладаг байгаа.

- Цаг заваа гарган уулзсан танд баярлалаа.

- Танд ч гэсэн баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01