Ройтерс: Монгол улсын ерөнхийлөгч Орос-Хятадын газрын тос, байгалийн хийн шугамыг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжуулахыг дэмжих байна
2022, 9 сарын 16. 12:170

Пүрэв гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орос-Хятадын газрын тос, байгалийн хийн шугамыг өөрийн улсын газар нутгаар дамжуулан барих ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Узбекистаны Самарканд хотод зохион байгуулагдаж буй Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Орос, Хятад, Монголын ерөнхийлөгч нар гурван талт уулзалт зохион байгуулсан бөгөөд талууд Орос, Хятадын хооронд газрын тос, байгалийн хий нийлүүлэх шугамын тухай хэлэлцсэн байна. Тийнхүү уулзалтын хүрээнд Монголын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус шугамыг өөрийн улсын газар нутгаар дамжуулан барих ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж, эдийн засгийн боломж бололцоог судлахыг санал болгосон юм.

Ерөнхийлөгчийн хэлснээр, “Бидний зүгээс Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хий, газрын тосны шугамуудыг Монголын газар нутгаар дамжуулан барих ажлыг дэмжиж байгаа. Тиймээс энэхүү асуудлыг техник, эдийн засгийн үндэслэлтэй судлахыг хүсэж байна” гэжээ.

Оросын эрчим хүчний салбарт тэргүүлэгч Газпром компанийн хувьд “Сибирийн эрчим хүч 2” хийн шугамыг Оросоос Монголоор дамжуулан Хятадыг чиглүүлэн барихаар найдаж байгаа бөгөөд хэрэв шугамын бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжвэл 2030 он гэхэд тус шугамаар жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг экспортлох боломжтой болох гэнэ.

Хийн шугамын хувьд талууд ийн ярилцсан бол Монголын газар нутгаар дамжуулан газрын тосны шугам татах ажлын хүрээнд ямар нэг албан ёсны төлөвлөгөө гараагүй байгаа ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажилчдын идэвх муу байна уу? Тогтмол хянаж, урамшуулах нь шийдэл биш гэж судлаачид үзэж байна
02025-2-25 16:06
Хиймэл оюун ухаанаар ажилд шалгаруулж авах үйл явцыг сайжруулах арай болоогүй гэв
02025-2-24 15:29
Зайнаас, уян хатан болон хосолсон ажлын талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс
12025-2-22 18:09
Амжилтад хүрэх стратеги: Байгууллагаа ажлын 4 өдөртэй болгохдоо хэрэгжүүлэх шилдэг зөвлөмжүүд
02025-2-20 14:21
Их Британид амьдрах өртгийн хямрал дахин нүүрлэж, хүний нөөцийн ажилчдад асуудал тулгарлаа.
02025-2-17 11:12
Meta компани бүтээмж султай ажилчдаа халж эхэлжээ.  
02025-2-13 18:29
Хортой бүтээмжийг өөгшүүлдэг ажлын байрны дөрвөн шинж
12025-2-2 15:26
АНУ-д нохойтой оффисууд тренд болж байна
12025-1-30 12:59
Тохиролцох урлаг: амжилтад хөтлөх арга замууд
12025-1-25 15:41
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
12025-1-22 12:20

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас