Сагсан бөмбөгийн домогт тамирчин Майкл Жорданы “Last Dance” өмсгөл 10.1 сая ам.доллароор үнэлэгджээ
2022, 9 сарын 16. 15:170

1998 оны NBA финалын нээлтийн тоглолтын үеэр домогт тамирчин Майкл Жорданы өмсөж тоглосон “Last Dance” өмсгөл 10.1 сая ам.доллароор худалдаалагджээ. Улмаар тус өмсгөл нь түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн спортын эд өлгөөр нэрлэгдэх болсон байна.

Өмсгөлийг худалдаалах дуудлага худалдааг зохион байгуулсан Sotheby’s компаниас мэдэгдсэнээр дуудлага худалдаа спорт сонирхогчид хийгээд спортын холбогдолтой эд өлөг цуглуулагч нарын дунд маш их догдлол, хүлээлт үүсгэсэн гэнэ.

Тийнхүү өмсгөлийг авах нийт 20 санал ирснээс хамгийн өндөр санал 10.1 сая ам.доллар хүрчээ.

Майкл Жорданы өмсгөл 10.1 сая ам.доллароор худалдаалагдахаас өмнө дэлхийн хамгийн үнэтэй спортын эд өлгөөр хөл бөмбөгийн од Диего Марадонагийн 1986 оны Дэлхийн аваргын үеэр өмсөж байсан өмсгөл нэрлэгдэж байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41