Walmart сүлжээ дэлгүүр виртуал хувцасны өрөөтэй болжээ
2022, 9 сарын 16. 17:390

АНУ-ын хамгийн том, сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Walmart бэлэн хувцас худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд виртуал хувцасны өрөөтэй болжээ.

Энэ долоо хоногоос эхлэн хэрэглээнд нэвтэрч буй энэхүү виртуал хувцасны өрөө нь хэрэглэгч нарыг хүссэн хувцсаа дэлгүүрт очих шаардлагагүйгээр “өмсөж” үзэх боломжоор хангах гэнэ.

Walmart's virtual fitting room lets you use your own photos, but we have  questions - GO NEWS

Виртуал хувцасны өрөөг санаачлагч Zeekit компанийг Walmart 2021 оны тавдугаар сард худалдан авч байсан бөгөөд одоо л хэрэглээнд нэвтэрч байгаа юм. Тийнхүү худалдан авагчид 270000 гаруй бэлэн хувцаснаас өөрт таалагдсаныг виртуал хувцасны өрөөнд “өмсөж” үзэх боломжтой болжээ.

Бэлэн хувцас нь голдуу Америкийн үндэсний брэндүүдийн хувцас байх гэнэ.

АНУ-д инфляцын түвшин өссөнөөр улс даяар хүнс, түрээс, цахилгааны үнэ нэмэгдсэн тул хэрэглэгчид бэлэн хувцас, тавилга зэргийг худалдан авах нь эрс багассан юм. Тиймээс Walmart энэхүү технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчдийн худалдан авалтад нөлөөлж чадна гэж итгэж байгаа ажээ.

Walmart дэлгүүрийн нэвтрүүлж буй энэ технологи хэрэглэгчийн биеийн харьцааг тоон алгоритм ашиглан хувилж, сонгосон хувцас хэрэглэгч өмссөн байхад ямар харагдах, хаанаа нугаларч, хэрхэн таарахыг тооцоолон өмссөн мэтээр үзүүлэх юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01