Galaxy S22 загварын iPhone 14 утаснаас илүүрхэх 3 үзүүлэлт
2022, 9 сарын 16. 21:550

Саяхан iPhone 14 утас худалдаанд гарснаар техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсдэг хэрэглэгч нарт нэгэн асуулт ургасан билээ. Ухаалаг утасны салбарт мөнхийн өрсөлдөгчид болсон Samsung, Apple хоёр брэндийг харьцуулах нь бараг ёс болсон гэлтэй.

Тэгвэл бид танд Galaxy S22 загварын утасны iPhone 14 утаснаас илүүрхэх 3 үзүүлэлтийг хэлж өгье.

120 герцийн дэлгэц

Ухаалаг утасны дэлгэцийн герц өндөр байх тусам секундэд хүлээн авах зурган мэдээллийг тоо нэмэгдэж, дэлгэцээр үзүүлэх дүрсний чанар илүү өөгүй, шилжилт нь хүний нүдэнд мэдэгдэхээргүй хурдан болдог. Тэгвэл Galaxy S22 загварын дэлгэц 120 герц бол iPhone 14 утасны Pro, Pro Max загварууд л 120 герцийн дэлгэцтэй ажээ. Харин iPhone 14 загвар 60 герцийн OLED дэлгэцтэй юм.

 

120Hz vs 60Hz Displays: What's The Difference? | Beebom

 

Galaxy S22 загварын хувьд цэнэг хадгалах горим дээрээ дэлгэцийн герцийг 48 хүртэл бууруулдаг тохиргоотой бол iPhone 14 утасны Pro загварууд л ийм тохиргоотой байна.

25 ваттын цэнэглэгч

iPhone 14 утсанд дагалдах цэнэглэгч 20 ваттын тогоор ажиллаж, цахилгаанаас USB-C оролт уруу тог дамжуулан утсыг цэнэглэдэг. Энэ нь iPhone 13 загвараас огт өөрчлөгдөөгүй юм. Харин Galaxy S22 загварын цэнэглэгч 25 ваттын тогоор ажиллаж, USB-C оролтоос USB-C оролт уруу тог дамжуулан цэнэглэх тул iPhone 14 утаснаас илүү хурдан цэнэг ордог.

СИМ карт унших

Сүүлийн үед хүмүүс биет СИМ картыг хэрэглээнээс гаргаж байгаа ч, дэлхий даяар СИМ карт хэрэглэхээ болиогүй билээ. Гэвч iPhone 14 утасны хувьд СИМ карт унших хэсгийг бүхэлд нь алга болгосноор олон хэрэглэгчээс шүүмжлэл хүртэх болсон байна.

iPhone 14 and iPhone 14 Pro in Canada Still Have SIM Trays, Unlike the USA  • iPhone in Canada Blog

 


Эх сурвалж: Tom's Guide

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41