БНХАУ: Өнгөрөгч 8-р сард болсон байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас 43 тэрбум юанийн хохирол амсчээ
2022, 9 сарын 17. 0:070

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Хятад улс зөвхөн өнгөрөгч наймдугаар сард л гэхэд 43 тэрбум юанийн эдийн засгийн хохирол амсчээ.

Хятадын Онцгой байдлын яамны зүгээс орон нутгийн цагаар 16-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ, өнгөрөгч 8-р сард үер, ган гачиг, ой хээрийн түймэр зэрэг янз бүрийн байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн эдийн засгийн хувьд нийт 42 тэрбум 970 сая юанийн хохирол амссан болохыг онцлов.

Түүнчлэн 94 хүн амь үрэгдэх буюу ор сураггүй алга болоод зогсохгүй 41,859,000 хүн эдгээр байгалийн гамшигт үзэгдэлд ямарваа нэгэн хэмжээгээр өртсөн байна.

1961 оноос цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн хүчтэй халалт үргэлжилж, Хөх мөрний сав газрын хэт хуурайшилт, Чинхай, ӨМӨЗО, Сычуань зэрэг хойд бүс нутагт үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас дээрх хэмжээний хохирол учирсан гэдгийг Онцгой байдлын яам тайлбарлав.

Чунцин, Сычуань, Хунань, Жянши зэрэг мужуудад хэд хэдэн томоохон хэмжээний ой хээрийн түймэр гарч мөн багагүй хохирол учруулсан байна.

Хятадын цаг уурын газрын мэдээлснээр, өнгөрөгч 8-р сард Хятадад агаарын дундаж температур 22.4 хэмтэй байсан нь жил бүрийн 8-р сарын дунджаас 1.2 хэмээр илүү байсан ба өндөр температуртай өдрийн дундаж тоо (цельсийн 35 хэмээс дээш) 5.2 хоногт хүрсэн нь 1961 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Харин хур тунадасны хэмжээ 82.4 мм буюу наймдугаар сарын дунджаас 23.1 хувиар бага байв.

9-р сарын 5-ны өдөр тус улсын Сычуань мужийн Ганзи Жянь өөртөө засах орны Лүдин шяньд болсон 6.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амсаад байгаа билээ. Тус бүс нутагт одоогоор 93 хүн нас барсан байдалтай олдсон бол 25 хүн сураггүй алга болж, 50 мянган байшин эвдэрч, 110 мянган хүн дүрвэхээс аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04