Германы засгийн газар Роснефть компанийн Герман дахь хоёр үйлдвэрийг түр хугацаанд бүрэн хяналтдаа авлаа
2022, 9 сарын 19. 2:117

Германы засгийн газар Оросын “Роснефть” компанийн хувь эзэмшдэг Герман дахь хоёр компанийн удирдлагыг түр хяналтдаа авлаа. Үүний улмаас газрын тос боловсруулах гурван үйлдвэрт эзэмшдэг “Роснефть”-ийн хувьцаанд дагалдах удирдах эрх мэдэл өдгөө Германы төрийн мэдэлд шилжив.

Тодруулбал, Германы хяналтад Rosneft Deutschland GmbH болон Refining & Marketing GmbH компаниуд мөн түүнд хамаарах PCK Schwedt, MiRo, Bayernoil хэмээх гурван боловсруулах үйлдвэр Германы хяналтад шилжлээ. Герман өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын “Газпром” компанийн салбарыг хяналтдаа авч үүнтэй ижил алхам хийж байсан.

ХБНГУ-ын Эдийн засгийн яам энэ тухайд “Эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж буй аюулын эсрэг тус алхмыг хийх шаардлагатай байлаа” гэж мэдэгдэв. Германы төрийн хяналтад шилжсэн гурван боловсруулах үйлдвэрийн нэг бол болох PCK Schwedt боловсруулах үйлдвэрийн нэн чухал ханган нийлүүлэгчид төдийгүй харилцагч, үйлчлүүлэгчид цаашид хамтран ажиллахаас татгалзсан тул үйл ажиллагаа нь доголдоход хүрсэн учир ийнхүү компанийн удирдах эрхийг авах шаардлагатай байлаа хэмээн Германы Эдийн засгийн яамнаас мэдэгдлээ.

PCK Schwedt нь Германы зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд Берлин хотын шатахууны 90 хувийг нийлүүлдэг, Германд дөрөвдүгээрт ордог автомашин, онгоцны түлш, бензин нийлүүлэгч юм. “Роснефть” тус компанийн олонх буюу 54 хувь хувьцааг эзэмшдэг. Тус компани 1960 оноос хойш “Дружба” хоолойгоор Оросоос газрын тос татан авч боловсруулан Берлин, баруун Польшид нийлүүлж байсан юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
0
12
3
3
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 7 сэтгэгдэл
202.126.90.120
   /
2022, 9 сарын 22. 16:53

Соёлт гэрманууд либэриал үзэлдээ хэт автаад шужд дээрэм хийдэг нацист зангаа гаргаж бна да

Зочин
103.212.119.139
   /
2022, 9 сарын 22. 10:43

Боловсон дээрэм

zochin
202.9.46.143
   /
2022, 9 сарын 20. 21:07

Baruuniihan chini deeremchid bolj huvirchee.Jinhene nuugdmal nuur tsarai ni baih daa.Teglee geed yu ch olj doloohgui shuu dee

Иргэн
192.82.75.150
   /
2022, 9 сарын 20. 2:10

Сонин юм. Хориг тавихад нь дэмжиж, нэг ёсондоо орос үндэстэнг ялгаварлан гадуурхаад хий өг гэж ямар дээрэлхүү омголон тэнэг юм ярьж чадаж байнаа. Энэ өвөл хөлдүүс болход хэн хохирох вэ?. Эгэл жирийн ард түмэн. Ингэж АНУ украны ард түмнээр бамбай хийж ОХУ-ыг дийлэх үү ? . Чадахгүй. Дэлхийн дайныг хэн өдөөв. Иргэдээ алж хядуулж, гадуурхалын шийтгэлийг хэн хамгаалах юм. Үүнийг хүн бүхэн эрх биш ойлгоо байлгүй. Оросуудын уд рдлага ч бас энгийн цагаан тагтаа биш . Тэд дээрэлхүү, онгиргон залуу үе магадгүй хуучнаасаа ч аюултай биеэ тоногчид. Тиймч учраас Оросоос тусгаар тогтнолоо олох гэж их юм амссан даа. Ямар сайндаа л НАТО г дэмжихэд.

Зочин
66.181.188.188
   /
2022, 9 сарын 19. 23:18

Түүхий эдгүй баыж үйлвэрийг хүчээр өрийн болголоо гээд яахав дэ. Эргүй малнууд жоохон сэхэж дээ муусайн фашистууд муу үйлээ хэдэн зуунаар арилахгүй хядлага үйлчихээд бас одооч хүний гараар могой бариад хядлагаа үйлдээд л явж байна. Герман украйнд шууд атом хаявал таарна

202.21.108.203
   /
2022, 9 сарын 19. 11:41

тэгэх тусмаа Германд нийлүүлэх хий, нефть тасалдана.

зочин
202.9.46.146
   /
2022, 9 сарын 19. 10:08

Ардчилалын зарчмаар бусдын өмч хөрөнгөнд халдаж дээрэмдэн тонож бна

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47