Пакистаны их үер хэдийн хямарсан эдийн засгийг бүрмөсөн сөхрүүлж байна
2022, 9 сарын 19. 10:090

Пакистан тусламж гуйж байна. Тус улсын инфляц 24 хувь, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ 74 хувьд хүрсэн хүнд үед 33 сая иргэний ахуй амьдралд шууд хүнд тусаж буй их үер тохисон нь гагц Пакистаны эдийн засгийн сөхрүүлээд зогсохгүй харилцагч орнуудад сөрөг нөлөөтэй юм.

Пакистаны эдийн засгийн 25 орчим хувийг газар тариалангийн салбар бүрдүүлдэг. Пакистаны өрхийн хүнсний үндсэн хэрэглээнд улаан буудай багтдаг. Харин хөвөнгийн тариалан хамгийн олон ажлын байр бий олгодог юм. Тэрчлэн цагаан будааны экспортоороо дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг бөгөөд будаагаа Хятад, Африк руу нийлүүлдэг ажээ.

Харин одоо цагаан будаа, эрдэнэ шиш, сонгино тариалангийн 70 орчим хувь сүйрсэн гэж Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Шерри Рехман хэллээ. Мөн хөдөө, орон нутгийн гол амин зуулга болсон 800,000 гаруй малаа үерт алдсан тооцоо байна аж. Өнөөдөр ч үргэлжлэн орсоор буй их хур тунадас, үерийн улмаас зам, барилга нурж, газар тариалан, мал үерт эндсээр байгаа юм. Одоогийн байдлаар 40 гаруй тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцжээ.

Тус улсын төрийн эрх баригчид нэн даруй хүнс импортоор авах шаардлагатай байгаа боловч гадаад валютын нөөц маш бага байгаа ажээ. ОУВС наймдугаар сард Пакистанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан боловч татвар нэмэх зэрэг дагалдах таагүй нөхцөлүүдийг биелүүлэх шаардлага тавьсан. “Пакистаны төлбөрийн тэнцэл хямарч, гадаад өрийн хэмжээ өсөж, инфляц нэмэгдсэн хүнд байдалд байх үед энэхүү байгалийн гамшиг нэрмээс болон тохиолоо” хэмээн Пакистанаас Их Британи болон НҮБ дэх элчин сайд асан Малееха Лодхи хэлсэн юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас Пакистанд орж буй хэт их хур тунадас 33 сая хүний ахуй амьдралд шууд нөлөөлөхийн зэрэгцээ 1,500 орчим хүн үрэгдээд байна.

Энэ жил Пакистанд сүүлийн 30 жилийн дунжаас 190 хувиар их, үерт хамгийн их автсан Синдх мужид 466 хувиар их хур бороо оржээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн долоо хоногт Пакистанд айлчилсныхаа дараа “Би дэлхий даяар явж гамшигт өртсөн маш олон газарт очиж их юм үзсэн хүн. Гэхдээ ийм өргөн хүрээг хамарсан уур амьсгалын сүйрлийг хэзээ ч харж байсангүй. Надад өнөөдөр харсан зүйлээ тайлбарлах үг олдохгүй байна. Миний төрөлх Португал улсын нийт газар нутгийн хэмжээнээс гурав дахин том талбай үерт автчихаад байна. Пакистанд эдийн засгийн маш их хэмжээний тусламж шаардлагатай” хэмээн ярьсан юм.


Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42