Дэлхийн 100 оронд салбартай Holiday Inn зочид буудлын дата санг хакердаж устгасан нь зугаацах зорилготой байсан гэв
2022, 9 сарын 19. 11:200

Өөрсдийгөө Вьетнам гаралтай хос хэмээн мэдэгдсэн хакерууд Америкийн алдарт Holiday Inn сүлжээ зочид буудлын мэдээллийн санг хакердаж их хэмжээний мэдээлэл устгажээ. Хэрэгтнүүд үүнийгээ “зугаацахын тулд” хэмээн тайлбарлав.

Holiday Inn нэрээр алдаршсан IHG компани нь Лондоны хөрөнгийн биржийн FTSE 100 индекс буюу тус зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй 100 компанийн нэгд багтдаг. IHG бол 2022 оны байдлаар дэлхийн 100 гаруй улсад 17 брэнд нэрээр 6,000 орчим зочид буудал удирдан ажиллуулж буй зочлох үйлчилгээний салбарт тэргүүлэгчдийн нэг юм. Тус компани 24 цагийн турш “систем засвартай байна” хэмээн мэдэгдэж байсны эцэст хакерын халдлагад өртсөнөө Мягмар гарагт зарласан бөгөөд зочид буудлуудын аппликейшн, захиалгын сувгууд бүгд замбараагүй болсон юм.

Тус хэргийг үйлдсэн гэж этгээдүүд Telegram суваг ашиглан өөрсдөө BBC сувагтай холбогдсон юм. Халдагч этгээдүүд өөрсдийгөө TeaPea хэмээн нэрлэн үйлдсэн хэргээ нотлох баримтуудыг дэлгэжээ. Тэдний мэдэгдэж буйгаар анх ransomware халдлага буюу мэдээллийн санг бүрэн блоклоод хүссэн үйлдлээ хийсний дараа буцааж нээдэг төрлийн кибер гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байсан аж. Хакеруудын нэг “Бид анх ransomware халдлага төлөвлөж байсан. Гэвч дага санг буцаах гэтэл компанийн мэдээллийн технологийн баг биднийг серверүүдэд нэвтрүүлэхгүй тусгаарласан. Тэгэхээр нь жаахан зугаацмаар санагдаад устгах хадлага болгон өөрчлөхөөр шийдсэн” хэмээн BBC-д мэдээллээ. Тэрчлэн компанийн дата сангийн нууц үг нь “Qwerty1234” буюу хамгийн нийтлэг хэрэглэдэг, хялбар үг байсан гэжээ.

Хакерууд компани болон үйлчлүүлэгчдэд саад учруулсандаа огт харамсахгүй байна. "Бид өөрсдийгөө тийм ч их буруутай гэж бодохгүй байна. Вьетнамд хууль ёсоор хөдөлмөр эрхлэхийг хүсдэг ч цалин нь нэг сард дунджаар 300 ам.доллар л байдаг. Бидний хакердсан ажиллагаа компанид сүртэй хохирол учруулна гэж бодохгүй байна" гэж хакерууд хэлжээ. Тэд хэрэглэгчийн мэдээллийг хулгайлаагүй гэж мэдэгдэж байгаа боловч тэдэнд цахим шуудангийн бүртгэл зэрэг зарим мэдээлэл үлдсэн гэж үзэж байна.

Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Рик Фергюсон “Хакерууд эхний төлөвлөгөөгөө өөрчилсөн нь уур хилэн, хорслоос үүдэлтэй гэж бодож байна. Тэд мөнгө орж чадахгүй болмогцоо уурлан мэдээллийг устгасан байх. Мэргэжлийн, зэрэглэл өндөр хакерууд биш” гэж тодорхойлжээ.

IHG компани хэрэглэгчдийн ашигладаг гол системүүд хэвийн ажиллаж байгаа боловч тасалдах тохиолдол гарах магадлалтай хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02