Хятадын арми довтолгооны нисгэгчгүй онгоцыг Тайванийн хоолой дээгүүр анх удаа нисгэжээ
2022, 9 сарын 19. 13:481

Хятадын довтолгооны нисгэгчгүй онгоц Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах таних бүс (ADIZ) рүү нэвтэрчээ. Ардын чөлөөлөх арми Тайванийн хоолой дээгүүр анх удаа довтолгооны нисгэгчгүй онгоц ашигласан нь энэ юм.

Хятадын төрийн мэдлийн Global Times 19-ний өдөр Тайваний хэвлэл мэдээллийн хэрэгслээс иш татан мэдээлснээр, "Чай Хун-4 (CH-4)" довтолгооны нисгэгчгүй онгоц нь 17-ны өдөр Тайваний баруун өмнөд хэсгийн агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд сургуулилалт хийсэн болохыг онцолсон байна.

Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын хөгжүүлж, байршуулсан “CH-4” нь агаар-газар пуужин зөөвөрлөх зориулалттай довтолгооны нисгэгчгүй онгоц юм. Тус онгоц нь 3000-5000 метрийн өндрөөс газрын бай руу довтлох чадвартай бөгөөд зэвсэглэсэн үед 14 цагийн турш нисэх чадвартай гэгддэг билээ. Түүнчлэн энэхүү довтолгооны нисгэгчгүй онгоц нь АНУ-ын General Atomics компанийн хөгжүүлсэн “MQ-9 Reaper” довтолгооны нисгэгчгүй төхөөрөмжтэй ижил гүйцэтгэлтэй аж. “СН-4”-ийг Ирак болон бусад оронд экспортолж, байлдааны ажиллагаанд ашигласаар иржээ. Хятадын арми нэг удаа ашиглах зориулалт бүхий өөрийгөө устгадаг нисгэгчгүй “FH-901” онгоцыг мөн эзэмшдэг билээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрөгч 8-р сарын 2,3-ны өдрүүдэд Тайваньд айлчилсны дараа Хятадын арми нь өндөр уулын алсын тусгалтай тагнуулын нисгэгчгүй онгоц болох “WZ-7” болон “BZK-007”, “BZK-005”, “KVD-001” ба “TB-001 ” зэрэг өөрсдийн эзэмшиж буй тагнуулын нисгэгчгүй онгоцнуудаа дайчлан Тайвань арлыг тойруулан байршуулж байсан юм. Харин энэ удаад ашигласан “CH-4” онгоц нь тагнуулын бус довтолгооны нисгэгчгүй онгоц гэдгээрээ Тайванийн цэргийн эрх баригчдад ихээхэн дарамт учруулах төлөвтэй байна.

"АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа Ардын чөлөөлөх арми Тайванийн хоолойд янз бүрийн үүрэг даалгавар бүхий төрөл бүрийн нисгэгчгүй онгоцуудыг ашиглах болсон. Цаашид ч олон төрлийн нисгэгчгүй онгоц Тайвань арлын эргэн тойронд ажиглалт хийх ба Тайванийн хоолойг нисгэгчгүй онгоцоор ажиглах нь өдөр тутмын ажил болж хувирна” гэж Хятадын нисэхийн мэргэжилтэн Фу Цяньшяо мэдэгдэв. "Тайванийн хоолойд мөргөлдөөн гарсан тохиолдолд нисгэгчгүй онгоцнууд Хятадын армийн хамгийн анхны зэвсэг болно" гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Өнгөрөгч 8-ны өдөр Хятадын арми “CH-4”, “CH-5” зэрэг довтолгооны нисгэгчгүй онгоцнууд зорилтот байг хэрхэн онож буй болон “FH-901” онгоцны хүчин чадлыг үзүүлэх сургуулилалт хийсэн байна. Тухайн үед Хятадын хэвлэлүүд “FH-901” нисгэгчгүй онгоц нь АНУ-ын тагнуулын зориулалттай өөрийгөө устгадаг "Switch Blade" нисгэгчгүй онгоцтой төстэй бөгөөд тус онгоц нь зорилтот байгаа олж илрүүлэн өөрийгөө устгах замаар дайснаа мөн үгүй хийх чадвартай гэж мэдэгдэж дроны технологиороо бардамнаж байсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
64.119.18.87
   /
2022, 9 сарын 21. 22:07

Буудаөч

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02