Сарын технологийн компани Intuitive Machines 1 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр нээлттэй компани болно
2022, 9 сарын 19. 23:340

Intuitive Machines сарны технологи хөгжүүлэгч компани SPAC тусгай зориулалтын компаниар дамжуулан 1 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр нээлтэй компани болох гэж буйгаа Баасан гарагт зарлажээ.

SPAC гэдэг нь аливаа компанитай нэгдэх замаар тухайн компанийнхаа хувьцааг гарган нээлттэй болгодог, өөр ямарваа үйл ажиллагаа эрхэлдэггүй тусгай компани юм. Intuitive Machines өдгөө хувьцаа гаргахдаа SPAC төрлийн компаниараа Inflection Point-ийг сонгосон байна. Тус хоёр компани нэгдэх ажиллагаа ирэх оны эхний улиралд багтаж дуусна гэж төлөвлөжээ. Улмаар Intuitive Machines компани Nasdaq бирж дээр LUNR нэрийн дор арилжаалагдаж эхэлнэ.

“АНУ 50 жилийн дараа саран дээр дахин газардах зорилго тавин ажиллаж байна. Intuitive Machines компани саран дээр урт хугацааны дэд бүтэц байгуулахад шаардагдах технологи, үйлчилгээ нийлүүлэх тал дээр хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно” хэмээн тус компанийн хамтран үүсгэн байгуулагч Кам Гаффариан хэллээ. Intuitive Machines нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 140 орчим ажилтантайгаар сарны технологи хөгжүүлж байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04