ТАСС: Европ тив Оросын байгалийн хийгүйгээр эсвэл эдийн засгаа агшаалгүйгээр өвлийг давж чадахгүй
2022, 9 сарын 20. 0:093

Европын холбоо өвөлд бэлэн биш байна. Тус холбооны гишүүн орнууд ОХУ-аас байгалийн хий авахгүйгээр өвлийг давбал эдийн засаг нь ихээхэн агшихад хүрнэ гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Европын холбоо ирэх өвлийг давахад 10 тэрбум куб метрээс багагүй хэмжээний байгалийн хий дутагдах магадлалтай байна. Тодруулбал, Европын холбоо зарим үйлдвэрээ хэсэгчлэн эсвэл бүрэн зогсоох зэрэг арга хэмжээ авах замаар одоогийн хийн хэрэглээгээ 7-12 тэрбум куб метрээр багасгах шаардлагатай аж. Өнөөдрийн байдлаар Европын холбооны азотын бордоо үйлдвэрлэлийн хүчин чадлын 70 хувь түр зогсолтын байдалд байна. Харин хөнгөн цагаан үйлдвэрлэл 25 хувь, ган хайлуулалт таван хувиар тус тус буурсан гэж үзжээ. “Оросоос байгалийн хий авахгүй бол энэ байдал үргэлжилнэ” гэж Оросын “Яков болон түүний түншүүд” хэмээх зөвлөх, судалгааны байгууллага дүгнэснийг ТАСС агентлаг нийтэлжээ.

Европчууд бусад ханган нийлүүлэгчдээс байгалийн хий худалдаж авах, хийн түлшийг үйлдвэрлэлд ашиглах хэмжээг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд газар доорх хийн агуулахуудаа есдүгээр сарын дунд үеийн байдлаар 85 хувь хүртэл дүүргэж чадсан. Гэсэн ч Европын орнууд Оросын хийнээс хараат байдлаасаа одоо ч салж чадаагүй хэвээр байгаа хэмээн дээрх судалгаанд өгүүлсэн байна.


Эх сурвалж: Rambler.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
0
1
0
0
4
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
66.181.191.154
   /
2022, 9 сарын 24. 0:18

Европ хамгийн олон АЦС, хүрэн нүүрсний сав газартай. Оросын хийгүй амьдарчихнаа. Хямдхан, байгаль орчинд хортой нөлөөгүй болохлоор хий ашиглаад байгаа болохоос юу ч байхгүй дээ биш юмаа.

Наяаа
103.212.118.114
   /
2022, 9 сарын 20. 18:49

Недёрланд хий өхөө больсон.Учир нь газар нутаг нь хэт зөөлөн хөрстэй учир доорхи хийг нь ихээр авснаас газар нь доошоо сууж зарим барилга байшингууд хагарч нурах аюултай болсон байна.

Отгооо
121.128.31.227
   /
2022, 9 сарын 20. 1:26

Бөлаараад л .тттт. та хд бизнэссийн орон зайгаа алдсан.
Нидерланд болон Грекээс авах бүх хэлэлцээр хийцэн бхчүүлээ.

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15