Турк улсын томоохон хувийн хэвшлийн банкууд ОХУ-ын “Мир” төлбөрийн системийг ашиглахаас татгалзах болжээ
2022, 9 сарын 20. 8:440

Орон нутгийн цагаар 19-ний өдөр Туркийн банкууд Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнээс “бултаж” үлдэхийн тулд ОХУ-ын үндэсний “Мир” төлбөрийн системийг ашиглахаа зогсоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авах шахалт үзүүлсний улмаас уг шийдвэрт хүрчээ.

Financial Times сонины мэдээлснээр, Исбанк, Денизбанк зэрэг тус улсын хувийн банкууд барууны хориг арга хэмжээг тойрч гарах арга болгон ОХУ-ын үндэсний “Мир” төлбөрийн системийг ашиглахаа зогсоохоор шийдсэн талаар онцлон хүргэв. Эдгээр хоёр банк нь Туркийн хамгийн том хувийн банк бөгөөд “Мир” төлбөрийн системийг Оростой гүйлгээ хийхдээ ашиглаж иржээ. Гэсэн хэдий ч АНУ-ын тал хориг арга хэмжээнд шинэ заалт оруулахаа мэдэгдсэнээс төд удалгүй уг системийг ашиглахаа зогсоохоор шийдсэн нь энэ аж.

Исбанк мөн өдөр “Мир” системийг ашиглахаа түр зогсоож байгаагаа зарласан бол Денизбанк өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ижил агуулга бүхий шийдвэр гаргасан юм.

АНУ-ын Сангийн яамны зүгээс шинэчлэн боловсруулсан уг заалтад хэрэв аливаа банк АНУ-ын системээс гадуурх ОХУ-тай холбоотой төлбөр тооцооны системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн тохиолдолд тус улсыг дэмжиж, дайныг санхүүжүүлэхэд оролцсон хэмээн үзэж хориг арга хэмжээ авахаа анхааруулсан юм.

Дээр дурдсан Исбанк, Денизбанк болон төрийн өмчит Бакифбанк, Гират Банк, Халкбанк нь ОХУ-ын Төв банкнаас боловсруулсан олон улсын төлбөр тооцооны “Мир” системийн гишүүд юм. АНУ-ын Visa болон Mastercard ОХУ дахь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) эзэмшлийн Денизбанк болон Туркийн төрийн өмчит Халкбанк нь өнгөрөгч 2-р сарын 14-нд ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш тус ​​системийн гишүүнээр бүртгэгдсэн байна.

Исбанк, Денизбанкнаас бусад төрийн өмчит гурван банк Мир системийг зогсоох шийдвэр одоохондоо гаргаагүй байгаа аж. Үүнээс харахад Турк улс хоёрдмол байдалтайгаар энэхүү дайны нөхцөл байдалд хандаж байгаа юм.

Тус улсын засгийн газар Барууны орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнд нэгдээгүй ч Орос улс Туркийг барууны хориг арга хэмжээг тойрч гарах арга хэрэгсэл болгон ашиглахгүй байх үүрэг хүлээсэн. Гэвч тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ мэдэгдсэн билээ.

Түүнчлэн тэрээр ОХУ Украинд халдан түрэмгийлснийг буруушааж, хүргэнийнхээ эзэмшлийн компаниар дамжуулан Украинд довтолгооны нисгэгчгүй онгоц нийлүүлж, Орос, Украины хооронд арбитрын үүрэг хүлээхийн зэрэгцээ ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа билээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Путинтэй биечлэн уулзалт хийсэн юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41