Байден: Хятад Тайвань руу довтолбол АНУ-ын зэвсэгт хүчин хамгаалах арга хэмжээ авна
2022, 9 сарын 20. 9:400

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятад улс Тайвань руу гэнэтийн дотолгоо хийсэн тохиолдолд Америкийн зэвсэгт хүчин хамгаална хэмээн Ням гарагт “60 минут” телевизийн ярилцлагын үеэр хэллээ.

Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яам Даваа гарагийн өглөө мэдэгдэл гарган АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үг Тайванийн талаарх АНУ-ын бодлогыг “ноцтой зөрчиж байна” гэсэн юм. Харин Цагаан ордны зүгээс Ерөнхийлөгчийнхөө үгийг үгүйсгэн “АНУ-ын Тайванийн талаарх бодлого өөрчлөгдөөгүй. АНУ Тайвань руу зэвсэгт хүчин оруулах эсэх тухайд стратегийн тодорхой бус бодлого баримталсаар ирсэн” гэв.

“60 минут” нэвтрүүлгийн хөтлөгч Ерөнхийлөгчөөс “Хятад улс Тайвань руу довтолсон тохиолдолд манай зэвсэгт хүчин хамгаалах уу?” гэж асуухад Байден шулуухан “Тийм. Гэнэтийн дайралт хийсэн тохиолдолд бид хамгаална” хэмээн хариулсан юм. Энэ бол Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийж буй анхны тохиолдол биш. Тэрбээр энэ оны эхэн үед Токио хотод мөн Тайванийг хамгаалах тухай ярьж байсан. Тэрчлэн өнгөрсөн тавдугаар сард Хятад Тайвань руу дотолбол цэрэг илгээх эсэх төстэй асуултад мөн адил “Илгээнэ. Бид хамгаална гэж амласан” гэж хариулсан юм. Тухайн үед Цагаан ордон мөн адил Ерөнхийлөгчийн мэдэгдлээс буцан “АНУ-ын Тайванийн талаарх бодлого өөрчлөгдөөгүй” гэж мэдэгдэж байсан. Учир нь өмнө нь АНУ-ын зүгээс "Нэг Хятад" бодлогыг хүлээн зөвшөөрч, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэх утга бүхий мэдэгдлийг хэд хэдэн удаа хийж байсан билээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Даваа гарагийн ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр “АНУ нь Тайванийн тусгаар тогтнолтой холбоотой зүй бус санаа, мэдээлэл гаргах ёсгүй. Бээжин өөртөө засах засаглал бүхий Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг бөгөөд хэзээ нэгэн цагт эх Хятадтайгаа эргэн нэгдэх болно. Бид тэрхүү нэгдлийг энх тайван замаар өрнүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Харин салан тусгаарлахыг дэмжсэн утгатай аливаа үйлдлийг огт тэвчихгүй" гэж ярилаа.

Эх сурвалж: Deutsche Welle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02