Мандал Санхүүгийн Нэгдэл нь Sendly-ийн стратегийн хөрөнгө оруулагч боллоо
2022, 9 сарын 20. 10:290

Олон улсын онлайн мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг “Sendly ББСБ” ХХК нь нээлттэй компани болохоор нийт хувьцааныхаа 29.97 хувийг олон нийтэд санал болгож нийт 10.05 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Тэд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авч, энэ сарын 26-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийхээр ажиллаж байна.

Мандал Санхүүгийн нэгдэл нь “Sendly ББСБ”-ийн стратегийн хөрөнгө оруулагч болж, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Мандал Санхүүгийн Нэгдэл нь хамгийн том даатгал, хөрөнгө оруулалт, үнэт цаасны компанитай хөрөнгийн зах зээлд хурдтай түрэн гарч буй санхүүгийн групп юм. 2021 онд “Мандал Ирээдүй Өсөлт” нээлттэй сангаас 50.0 тэрбум төгрөг, хаалттай сангаас 30 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж байсан билээ.

Ийнхүү Мандал Санхүүгийн Нэгдэл нь Sendly-ийн стратегийн хөрөнгө оруулагч болж хамтын ажиллагаа эхлүүлснээр Sendly-ийн цаашдын үйл ажиллагаа, бизнесийн өсөлтөд өндөр хувь нэмэр оруулна хэмээн Sendly-ийн удирдлагын зүгээс мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01