Франц яагаад гичний нөөцгүй болов?
2022, 9 сарын 20. 11:120

Францчуудын хамгийн дуртай амтлагчдын нэг болох гич энэ зуны их ган гачгийн улмаас дэлгүүрийн лангуун дээр харагдахгүй болжээ. Гичний хомсдол хэрэглэгчдийг гуниглуулж, гичний бизнесүүдийг тун бартаатай замд оруулав. Гэвч найдлага тасрах болоогүй.

Францын Бургунд мужийн төв Дижон хотын Maille гичний нэрийн дэлгүүрийн гадна өглөө эрт хүмүүс дугаарлан зогссон байлаа. Тус дэлгүүр гол төлөв жуулчдад дарсны амталгаа хийх дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг. Харин энэ удаад франц хүмүүс гич авахаар дугаарлан байна. Хаалттай хаалганы дэргэд наасан зарлалыг уншвал “Нэг өрхөд зөвхөн нэг шил гич худалдана” гэжээ. Хэрэглэгчид ийнхүү дугаарлах зуурт ресторанууд “гичтэй шарсан тахиа” зэрэг зоогоо лимоны шүүс, халуун ногоо зэрэг бусад амтлагч ашиглан хийж байна.

Франц улс нэг хүнд ногдох гичний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Нэг хэрэглэгч нэг жилд дунджаар нэг килограмм гичийг салат, мах, далайн хүнс, шарсан төмс, хүйтэн зууш, гоймон гээд бүх төрлийн хоолонд амт оруулах зорилгоор ашигладаг юм. Цагаан дарсыг бор гичний үртэй холин хэл чимчигнүүлсэн хүчиллэг таатай амт бүхий гич үйлдвэрлэлээрээ Францын Дижон муж дэлхийд алдартай билээ.

Ийнхүү гич хомсодсон шалтгаан нь алс холын Канад улстай холбоотой. Франц бор гичний үрийн нийт хэрэглээнийхээ 80 хувийг Канадаас импортолж авдаг юм. Канадад, тэр дундаа Альберта, Саскачеван мужуудад 2021 онд их халалт, ган нүүрлэсний улмаас гичний тариалангийн гарц хоёр дахин буурсан. Тэр жил Канадад тохиосон ган гачгийн үр нөлөө өнөөдөр Францад гичний үрийн төлөөх тэмцлээр ийнхүү илэрч байна.

Гичний хомсдол үүсэхэд ОХУ Украин руу дайрсан явдал дам байдлаар нөлөөлсөн. Орос, Украин улсуудад тариалдаг зөөлөн шар гичийг Франц бараг хэрэглэдэггүй. Харин Герман, Унгар улсууд түлхүү худалдан авдаг юм. Гэвч шар гичний нийлүүлэлт тасалдсанаар Европын орнууд бор гичээр орлуулах болсон.

 

 

Франц дотооддоо гичний үрийн нийт хэрэглээнийхээ 20 хувийг хангаж арай хүрэхгүй байна. Өнгөрсөн жил Канадад ган гачиг, Францад ер бусын зөөлөн өвөл болсон нь гичний үрийн гол хоёр тариалан хоёул хатсан гэсэн үг юм. Францын гурав дахь том гич үйлдвэрлэгч Reine de Dijon компани нэг жилд 16,000 тонн гич үйлдвэрлэдэг. Харин одоо үйлдвэрлэл 25 хувиар буурч, үнээ өсгөхөөс аргагүйд хүрсэн. “Манайд тулгарч буй хамгийн гол бэрхшээл бол нийлүүлэлтийн тодорхойгүй байдал. Хэдэн долоо хоногийн турш үр ирдэг. Дараа нь олон долоо хоногийн турш огт ирэхгүй тасарчихдаг” гэж Reine de Dijon компанийн гүйцэтгэх захирал Люк Вандермаесен ярилаа.

Тэрбээр бүс нутгийнхаа томоохон гич үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн холбоог мөн тэргүүлдэг. Тус холбоо тариаланчдаас гичний үрийг өнгөрсөн жилийн ханшаас хамгийн багадаа хоёр дахин өндөр үнээр худалдан авах замаар тариалангийн гарцыг нэмэгдүүлэх санаачилга гаргажээ. Мөн тариалангийн газрыг одоогийн 4,000 га талбайгаас ирэх жил 10,000 га болгон нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэвч дотооддоо ургац нэмэгдүүлэх амаргүй байх болно. Учир нь тариалангийн гарцыг ихээхэн бууруулдаг хортон шавж хар цохтой тэмцэхэд эртнээс ашиглаж ирсэн шавж устгах бодисыг Европын холбоо хориглосон байгаа юм.

Гэвч Дижон муж олон улсад алдартай гичний үйлдвэрлэлээ хадгалж үлдэхийн тулд дотоод үрийн тариалангаа одоогийн 20 хувиас 50 хувьд хүртэл нэмэгдүүлэхээр тэмцэж байна.


Эх сурвалж: Deutsche Welle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02