АНУ: Холбооны Нөөцийн сан энэ долоо хоногийн лхагва гарагт хуралдана
2022, 9 сарын 20. 11:500

Энэ долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан хуралдах товтой байгаа билээ.

Хурлын үеэр бодлого боловсруулагч нарын зүгээс бодлогын хүүг дахин өсгөх эсэх, хэдэн хувиар өсгөх талаар хэлэлцэх юм. Улмаар лхагва гарагт зохион байгуулагдах хурлын хүрээнд Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ гурав дахь сардаа дараалуулан 75 суурь нэгжээр өсгөж магадгүй гэсэн таамаг байгаа ажээ. Хэрэв таамаг батлагдвал АНУ-ын бодлогын хүү 3-3.25 хувьд хүрч, сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болох гэнэ.

Гэвч хэсэг бүлэг шинжээчдийн таамаглаж байгаагаар Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ 75 суурь нэгжээс их нэгжээр өсгөж магадгүй гэсэн юм. Эдийн засагч нарын үзсэнээр Холбооны Нөөцийн сан энэ оны сүүл гэхэд бодлогын хүүг 4 болон түүнээс дээш хувьд хүргэнэ гэжээ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52