Герман ажиллах хүчний дутагдалд орсон тул цагаачлалын шинэ төрлийн виз гаргалаа
2022, 9 сарын 20. 11:590

Ажиллах хүчний хомсдолд орж буй Герман улс цагаачдын тоог нэмэгдүүлэх үүднээс визний шинэ хувилбар боловсруулжээ.

Германы нарийн мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн аж. Саяхны судалгаанд нийт компанийн 90 орчим хувь нь ажиллах хүч буурч байгаа нь илт мэдрэгдэж байна гэж хариулсан байна. Улмаар Герман улс цагаачлалын бодлогыг дэмжихээр шийдэж нэг жилд 400,000 орчим гадаадын иргэн авч ирж ажиллуулах шаардлагатай тулгарав. Мөн ур чадвар өндөртэй, мэргэшсэн ажиллах хүчинд тусгайлан таатай нөхцөл санал болгох боломжтой хэмээн тус улсын Ажиллах хүчний судалгааны төвөөс мэдээллээ.

Тиймээс Герман гадаад мэргэжилтнүүдийг улсдаа татах зорилгоор визний шинэ хувилбар баталлаа. Chancenkarte буюу хөрвүүлбэл “боломж олгох карт” хэмээн нэрлэсэн тэрхүү “ногоон карт”-ын эзэн болохын тулд дараах гурван нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Үүнд их сургууль төгссөн эсвэл хамгийн багадаа гурван жил ажилласан мэргэжлийн туршлагатай байх, герман хэлний мэдлэгтэй эсвэл Германд амьдарч байсан туршлагатай байх, 35 хүртэл насны хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн байх гэжээ.

Гэвч нөгөө талаас гадаадын ур чадвар сайтай ажилчид Германыг ажиллаж амьдрахад тийм ч таатай улс гэж үзэхгүй байна. Үүнд амьдрах байр олох, герман хэл сурах, цахим үйлчилгээ нь тааруу, найрсаг байдлын үнэлгээгээр доогуур жагсдаг зэрэг хүчин зүйлс илүү нөлөөлсөн хэмээн Deutsche Welle агентлаг мэдээллээ.


Эх сурвалж: Deutsche Welle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31