Япон улсын хэрэглээний үнийн индекс өнгөрөгч наймдугаар сард 2.8 хувиар өсжээ
2022, 9 сарын 20. 12:300

Эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлт болон иенийн ханш сул байгаагаас Японд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна.

Тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны зүгээс өнгөрөгч наймдугаар сарын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар өссөн өнөөдөр буюу 20-ны өдөр зарлажээ.

Энэ нь 2014 оны 10-р сард 2.9 хувиар өсч байснаас хойших хамгийн өндөр түвшин болсон байна.

Гэвч 2014 оны дөрөвдүгээр сард хэрэглээний татварын хувь хэмжээг 5 хувиас 8 хувь болгон нэмэгдүүлснээр үнийн индекс дээрх хэмжээнд хүртлээ нэмэгдсэн гэж тооцвол энэ нь 1991 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт гэж Kyodo News болон NHK сувгууд мэдээлэв.

Kyodo News мэдээллийн агентлагийн онцолсноор “Хэрэглээний үнийн индекс сүүлийн 31 жилийн хугацаанд анх удаа өндөр өсөлттэй байгаагийн шалтгаан нь импортын барааны үнэ өссөөр байгаатай холбоотой" гэж дүгнэжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00