Герман дахь байгалийн хийн агуулахууд 90 хувь дүүрсэн бөгөөд ирэх өвлийг зутрахгүй давна гэв
2022, 9 сарын 20. 21:223

Герман улс Оросоос байгалийн хий авахгүй байсан ч ирэх өвлийг “өнтэй” давна гэж Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек хэллээ.

Герман дахь байгалийн хийн агуулахууд 90 гаруй хувийн дүүргэлттэй байна. Арваннэгдүгээр сараас өмнө 95 хувьд хүргэхээр ажиллаж байна хэмээн Европын эрчим хүчний мэдээллийн платформ AGSI мэдэгдэв. Германы хувьд эдгээр хийн агуулахыг дүүргэх нь Оросын хийг импортлохгүйгээр өвлийг давахад зайлшгүй шаардлагатай юм. “Хийн нөөц амжилттай нэмэгдэж байна. Ирэх өвөл бидэнд бага зэрэг аз дайрч цаг агаар хэт хүйтрэхгүй байвал Герман улс ирэх өвлийг тухтай давна. Гэхдээ хавар ирэхэд хийн нөөц бүрэн дууссан байх болно” гэж Эдийн засгийн сайд Роберт Хабек хэлжээ.

Орос улс дайн эхлүүлэхээсээ өмнө Европын холбооны байгалийн хийн хэрэглээний 40 орчим хувийг хангадаг байсан. Герман улс Норвег, Нидерланд, Бельги улсуудаас хоолойгоор байгалийн хий авч байна. Тэрчлэн Франц улс аравдугаар сараас Герман руу байгалийн хий экспортолж эхлэх бололтой.

Эх сурвалж: Deutsche Welle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Гарваа
192.82.83.100
   /
2022, 9 сарын 23. 10:09

Сэтгэл сэргээсэн сайхан мэдэгдэл хийж. Гэвч харж л байя

Зочин
202.126.89.100
   /
2022, 9 сарын 20. 22:10

Аугаа Гитлерийн үр хойч энэ өвөл хурдан хөлдөж дуусахыг хүсье . 1945 оноос хойш өгөр бодолтой байсан байна . Амьд хүн дээр туршилт хийдэг улс даа 1941 - 1945 он

66.181.161.127
   /
2022, 9 сарын 20. 22:35

Польш, Украйнууд төстэй үнпэстэн бололтой Германтай

2 0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57