Хорт хавдар үүсгэдэг хүүхдийн бүтээгдэхүүн худалдсан хэргийнхээ хариуцлагаас зайлсхийхийн тулд охин компани байгуулан дампууруулж байна гэв
2022, 9 сарын 20. 22:130

Johnson & Johnson (J&J) компанийг хорт хавдар үүсгэдэг найрлагатай бүтээгдэхүүн худалдсан хэргээр шүүхэд өгсөн хүмүүс өчигдөр буюу Даваа гарагт давж заалдах шатанд гомдол гаргалаа. Нэхэмжлэгч иргэд хөрөнгө ихтэй компани байтлаа дампуурсан охин компаниа ашиглаж нэхэмжлэлээс бултах ёсгүй гэв.

Гомдол гаргагч иргэд АНУ-ын гуравдугаар тойргийн давж заалдах шатны шүүхэд хандан J&J-ийн охин компани болох LTL Management-ийн дампуурлыг хэрэгсэхгүй болгох хүсэлт тавилаа. Тэд LTL компани бол J&J-ийн хуулийн хариуцлагаас мултрах зорилгоор тусгайлан үүсгэн байгуулсан корпорац гэж мэдүүлсэн юм. LTL нь ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй компани бөгөөд дампуурлын улмаас торгууль хүлээхгүй байх эсвэл маш бага хэмжээний мөнгийг удаан хугацааны турш цувуулан төлөх боломжтой ажээ.

J&J нь LTL компанийг өнгөрсөн аравдугаар сард салган байгуулсан. Тэгэхдээ талькийн асуудалтай холбогдох бүх хариуцлагыг тус компанидаа шилжүүлсэн юм. Улмаар албаар дампуурахад хүргэсэн гэж нэхэмжлэгч тал мэдүүллээ. J&J-ийн энэхүү бүтцийн өөрчлөлтийн үр дүнд 38,000 орчим нэхэмжлэл түр зогссон ажээ.

Johnson & Johnson-ийн хүүхдийн нунтаг тальк доторх asbestos хэмээх бодис нь өндгөвчний болон холбогч эдийн хорт хавдар үүсгэдэг гэж буруутгагдсан. Тус компани LTL охин компаниа байгуулан хуулийн хариуцлагаа шилжүүлэхээс өмнө шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч талтай тохиролцох зэрэг зардалд 3.5 тэрбум ам.доллар зарцуулаад байсан юм. Түүний дотор хорт хавдартай 22 эмэгтэйд 2 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлсөн хэрэг багтана. Түүнчлэн 1,500 орчим нэхэмжлэлийг ямар нэг нөхөн төлбөр төлөлгүйгээр хэрэгсэхгүй болгосон билээ.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04