ОХУ-д эзлэгдсэн Украины дөрвөн бүс нутаг Оросын бүрэлдэхүүнд нэгдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт болно
2022, 9 сарын 21. 10:286

ОХУ-д эзлэгдсэн Украины дөрвөн бүс нутагт Оросын нэг хэсэг болох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болжээ. Украин болон барууны орнууд тус санал хураалтыг хуурамч, хууль бус гэж үзэж байна.

Оросуудын эзлэн аваад буй Украины дөрвөн бүс нутаг болох Луганск, Донецк, Херсон, Запорожжиа мужуудад есдүгээр сарын 23-27 өдрүүдэд Оросын бүрэлдэхүүнд нэгдэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга болно. Тус дөрвөн муж нь Украины нутаг дэвсгэрийн 15 хувь буюу зүйрлэвэл Унгарын газар нутагтай тэнцэх хэмжээний нутаг юм. Санал хураах шийдвэр нь дайныг хурцатгах өдөөн хатгалга, барууныхныг сонжсон томоохон сорилт болж байна хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус дөрвөн бүс нутгийн удирдах албан тушаалтнууд бүгд Москвагийн томилгоогоор ирсэн тул уг санал асуулга хуулийн дагуу шударга болохгүй гэж Украины талынхан мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.Медведев “Оросын нутаг дэвсгэрт халдах нь газар нутгаа бүх хүчээрээ хамгаалан тулалдах зүй ёсны шалтгаан болно” хэмээн мэдэгдлээ. Орос Луганск, Донецкийг аль хэдийн тусгаар улс гэж тооцож байгаа. Тиймээс санал асуулгын үр дүнд эдгээр бүс нутаг Оросын бүрэлдэхүүн болон нэгдсэн тохиолдолд ОХУ буй хоёр сая цэргээ Украин орчим руу хөдөлгөх бүрэн үндэслэл болох юм.

Харин Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел “Европын холбоо болон түүний гишүүн орнууд тус санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус санал хураалтыг үнэхээр зохион байгуулсан тохиолдолд цаашид Оросын эсрэг авах арга хэмжээнүүдийг нэмж хэлэлцэх болно” гэж мэдэгдлээ.

Санал хураалтын үйл явцын талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
64.119.20.236
   /
2022, 9 сарын 21. 21:51

Хирээ мэдэхгүй их дарвалзах ийм л юм болно доо. Хөршийн эрх ашигыг бодолцохгүй зөвхөн хар амиа хэт хоохойлох замаар орвол цаг нь тулахаар тэгш эрх, адил тэнцүү энтр гэж юм байхгүй ш дээ. Боломж гарахаар хүчтэй хөрш чинь чамайг арчаад л өнгөрнө.

103.111.68.3
   /
2022, 9 сарын 21. 12:59

Санал асуулга Украины хуулиар явагдах болохоос Донецк Луганск Херсон Крым шийдэхгүй хүчин төгөлдөр биш. Тийм л юм бол Орос Татарстан Якутск Чеченүүдэд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх ёстой тэ Үндсэн хуулиа батлан ерөнхийлөгчөө сонгочихсон ард түмэн. Манай мангаруудад хэлэхэд Баян Өлгийн хасгууд санал асуулга нутгаа зохион байгуулаад тусгаар тогтнож Казахстанд нэгдэх асуудал тавих нь зөв гэж ойлгох уу. Орос дуугай Украины Крым Донецк Луганск Херсоноос зайлж цэргээ гаргах ёстой. Хэрвээ Украинд амьдрах дургүй байгаа бол чемоданаа аваад Орос руугаа тонилцгоох хэрэгтэй.

Орос ялна мөнүү
202.21.108.32
   /
2022, 9 сарын 21. 11:17

барууны тэжээвэрүүд одоо яахыг нь харий ккк Орос ялнаа ха ха ха

103.229.121.173
   /
2022, 9 сарын 22. 0:33

ЧИ ОРОС ЦЭРГИЙН ГУТАЛЫН УЛ ДОЛООЖ АМЬ ЗУУЖ ЯВААРАЙ ХҮҮХДҮҮД ЧИНЬ УКРАЙНД ОРОС ОФИЦЕРТ АМБААРДУУЛААД ХАРААЛГААД ИХ БУУНЫ СУМАН ДОР МӨЛӨХӨӨСЭЙ ПИЗДЕС НА ХУЙ

1 0
103.111.68.3
   /
2022, 9 сарын 21. 13:02

Чиний Орос аль хэдийн ялагдчихсан ертөнцийн хамгийн хараагдсан адгийн улс болсон. Украин эзлэгдсэн бүх газар нутгаа эргүүлэн авч дайны төлбөрөө Оросоор төлүүлэх л болно. Өөрийнхөө газар нутгаа ашиглаж чадахгүй байж хүний нутагт өнгөлзсөн фашист Орос удахгүй задрана. Украин ялна

3 3
202.126.88.173
   /
2022, 9 сарын 21. 12:58

ойлгомжтой шүү дээ

0 0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02