Spotify 300,000 аудио ном санал болгон бизнесийн шинэ салбарт хөл тавилаа
2022, 9 сарын 21. 11:070

Spotify Technology S.A компани есдүгээр сарын 20 өдөр аудио номын шинэ бизнесээ танилцууллаа. Улмаар Spotify аппликейшныг хэрэглэгчид дуу хөгжим, подкастаас гадна 300,000 гаруй сонсдог номын каталог ашиглах боломж бүрдлээ.

Тус аудио номын санд “айдсын эзэн” Стивен Кинг, сэтгүүлч Малкольм Гладуэлл, романтик зохиолч Эбби Жименез зэрэг нэрт зохиолч, сэтгүүлчдийн бүтээл багтжээ. Төлбөрийн хувьд татсан номын тоогоор тооцогдох бөгөөд өрсөлдөгч Apple, Amazon, Google-ийн аудио номуудтай ойролцоо үнэтэй юм байна. Spotify өнгөрсөн жил олон улсад аудио ном түгээх үйлчилгээ эрхэлдэг Findaway компанийг худалдан авахаар болсноо зарлаж байсан. Тус худалдан авалтын ажиллагаа зургаадугаар сард эцэслэснээр өдгөө ийнхүү бизнесийн шинэ салбарынхаа нээлтийг хийж байна.

Spotify аудио номын салбартаа зар сурталчилгаа, захиалгат үйлчилгээ, тусгай сонголтот номын сан нэвтрүүлэх зэрэг бизнесийн олон загварыг үргэлжлүүлэн судалж байна” хэмээн дэд ерөнхийлөгч, аудио ном хариуцсан захирал Нир Зихерман хэллээ.


Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02