Ковидод нэрвэгдсэн Шанхай хот дэд бүтцийн салбараа дэмжих 257 тэрбум ам.долларын төслүүдээ танилцууллаа
2022, 9 сарын 21. 20:000

Хятадын худалдааны төв болсон Шанхай хотод дөрөвдүгээр болон тавдугаар сард ковидын цар тахалтай холбоотойгоор өргөн хүрээний хөл хорио тогтоосон. Үүний улмаас уналтад ороод буй эдийн засгийг сэргээхээр нийт 1.8 их наяд юань буюу 257 тэрбум ам.долларын найман төсөл дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр болжээ.

Хятадын хамгийн том хот Шанхайн эдийн засаг хоёрдугаар улиралд 13.7 хувиар агшсан нь Хятадын 31 бүсийн хамгийн муу үзүүлэлт юм. Энэ оны эхний найман сарын байдлаар Шанхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалт 27.4 хувиар буурсан. Харин улсын хэмжээнд 8.3 хувиар багассан юм.

Эдийн засгийг сэргээх найман төслийн нэг нь Шанхайн зүүн бүсийн Пудон орчимд хэрэгжинэ. Түүнд төмөр зам, орон сууцны барилга, эрчим хүч үйлдвэрлэх далайн салхин сэнсний ферм, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалт багтаж байна.

Сүүлийн саруудад Шанхайд хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна. Өнгөрсөн зургаадугаар сараас есдүгээр сарын дунд үе хүртэл хугацаанд 597 томоохон төсөл хэрэгжүүлэхээр нийт дүнгээр 941 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд 296 төсөл нь хэрэгжиж эхэлсэн гэж Шанхайн хотын захиргаанаас мэдээлжээ.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02