YouTube Shorts платформд бичлэг бүтээгчид сурталчилгааны орлогын 45 хувийг авах боломжтой болно
2022, 9 сарын 21. 22:390

TikTok-ийн гол өрсөлдөгч YouTube Shorts платформ зар сурталчилгааны орлогоо видео хөгжүүлэгч иргэдтэй хуваалцах шинэ хөтөлбөр эхлүүлэхээр шийджээ.

2023 оны эхний улиралд хэрэгжиж эхлэх тус хөтөлбөрт хүсэлт гарган батлагдсан иргэд зар сурталчилгааны орлогын 45 хувийг дансандаа хүлээн авах юм байна. Сурталчилгааны орлогыг тухайн бичлэгийн нийт үзэлтийн тоогоор хувилан тооцно. YouTube компани Shorts дээрх бүх сурталчилгааны орлогыг нэгдсэн санд цуглуулах бөгөөд тэндээс холбогдох хөгжмийн зохиолч, бичлэг бүтээгч нарт хуваарилагдан хүрэх ажээ.

Энэхүү түншлэлийн хөтөлбөрт хамрагдахын тулд босго шаардлагыг давсан байх хэрэгтэй. Видео бүтээгчийн Shorts дахь бичлэгүүд сүүлийн гурван сард нийт 10 саяас дээш хандалт авсан байх мөн бүтээгчийн хуудас хамгийн багадаа 1,000 дээш тооны дагагчтай байх ёстой юм.


Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02