Австралийн Нөөцийн банк бондын худалдан авалтаас 30 тэрбум ам.долларын хохирол амслаа
2022, 9 сарын 21. 23:300

Австралийн төв банк цар тахлын үед улс орныхоо эдийн засгийг дэмжих үүднээс худалдаж авсан бондуудаасаа 44.9 тэрбум австрали доллар буюу 30 орчим тэрбум ам.доллар алдсанаа мэдэгдлээ.

Тус алдагдлаас 2021-2022 оны ашгийг суутган тооцвол 36.7 тэрбум австрали долларын цэвэр алдагдал үлдээж байгаа юм. Австрали улс ковидын цар тахалтай холбогдох яаралтай тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум австрали долларын бонд цуглуулсан билээ. Нөөцийн банкнаас мэдэгдсэний дагуу энэхүү алдагдал нь банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Банк бондуудаа тус бүрийн хугацааг дуустал хадгалах төлөвлөгөөтэй байна. Энэ нь алдагдлаа нөхөн ашиг руу шилжих магадал бий гэсэн үг юм.

Дэлхийн бусад төв банкууд ижил төстэй байдлаар алдагдал хүлээж байна. Тухайлбал, Швейцарын Үндэсний банк энэ оны эхний хагас жилд 95.2 тэрбум швейцар франк буюу 98.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухайгаа долоодугаар сард мэдээлсэн билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00