Японы төрийн хөрөнгө оруулалтын корпорац Toshiba-ийг худалдан авалт дээр Америкийн компанитай түншилнэ
2022, 9 сарын 22. 9:150

Японы төрийн хөрөнгө оруулалтын корпорац Америкийн Bain Capital хөрөнгө оруулалтын пүүстэй хамтарсан консорциум үүсгэн Toshiba компанийн хоёрдугаар шатанд үнэ хаялцахаар ярилцаж байна.

Төрийн сангаас санхүүждэг Японы Хөрөнгө оруулалтын корпорац нь өмнөх шатанд Japan Industrial Partners пүүстэй хамтран амжилттай ажилласан боловч энэ удаад үнийн саналын асуудал дээр зөрчилдөөн үүссэн тул хоёр тал хамтран ажиллахаас татгалзлаа. Хөрөнгө оруулалтын корпорацаас ирэх сарын эхэн үед худалдан авалтын саналаа хүргүүлэхээр төлөвлөж, гаднын хөрөнгө оруулагчдыг татна гэж найдаж байна. Харин энэ хооронд Japan Industrial Partners пүүс Японы 10 гаруй компанитай түншилж Toshiba-ийн хувьчлалд үнэ хаялцахаар ажиллаж байгаа юм. Японы тэргүүлэгч конгломерат Toshiba нь хувийн хэвшилд шилжих зэрэг бүтцийн хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн билээ.

Toshiba-ийн худалдан авалт Япон улсын хувьд чухал ач холбогдолтой. Учир нь 147 жилийн түүхтэй тус компани гэр ахуйн цахилгаан бараанаас эхлээд цөмийн цахилгаан станц хүртэл олон салбарт уудам цар хүрээг хамран үйл ажиллагаа явуулдаг. Японд ийм хэмжээний компани худалдан авах нь тун ховор юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57