Их Британийн засгийн газар аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний төлбөрийг 6 сарын хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэлээ
2022, 9 сарын 22. 9:320

Их Британийн засгийн газар бизнесийн салбарыг эрчим хүчний үнийн өсөлтөөс хамгаалах үүднээс эрчим хүчний бөөний үнэд дээд хязгаар тогтоолоо. Улмаар аж ахуйн нэгж, буяны байгууллага, эмнэлэг, сургуулиудын цахилгааны болон хийн хүлээгдэж буй төлбөр 50 орчим хувиар буурах төлөвтэй байна. Тус хязгаар үнэ аравдугаар сарын 1 өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хүчинтэй байх юм.

Засгийн газар зургаан сарын дараа тус шийдвэрийн хугацааг сунгах эсэх асуудлаар дахин хэлэлцэнэ. Хамгийн эмзэг бизнесийн аж ахуй нэгжүүдэд илүү анхаарна” гэж Ерөнхий сайд Лиз Трасс хэллээ. Тус шийдвэр "бизнесийн салбарын уналтыг зогсоох, ажлын байрыг хадгалж үлдэх, инфляцыг хязгаарлах тухайд сайн үр дүн харуулна" гэж нь Сангийн яамны тэргүүн Кваси Квартенг хэлсэн боловч шүүмжлэгчид зээлийн хүү болон засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэх урьдчилсан таамаг дэвшүүлж байгаа юм.

Эрчим хүчний үнийн дээд хязгаар төсөвт хэр хэмжээний дарамт учруулах тухай нарийн мэдээлэл өгсөнгүй. Гэвч олон тэрбум ам.доллароор хэмжигдэх нь тодорхой юм. PwC санхүүгийн судалгааны байгууллагын тооцоогоор бизнесүүдийг дэмжсэн тус шийдвэрийн өртөг 10-20 тэрбум фунт стерлинг болно гэж үзэж байна.

Лиз Трасс тус шийдвэрээс гадна өрхийн цахилгаан, дулааны хэрэглээнд нэг жилд 2,500 фунт стерлингээс илүү төлбөр авахгүй байх хязгаар тогтоосон билээ. Тус хязгаарлалт хоёр жил хүчин төгөлдөр үйлчилнэ.

Эх сурвалж: AP агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04