Тэрбумтан Гаутам Адани зүүн Энэтхэгт 3.1 тэрбум ам.доллароор боомт барина
2022, 9 сарын 22. 10:210

Adani Group компани баруун Энэтхэгийн Бенгал мужид 3.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай боомт барих тендерт ялжээ.

Тус компанийн үүсгэн байгуулагч, боомтын бизнесээс гараагаа эхлэн олон салбарт тэлснээр өдгөө дэлхийн хоёр дахь тэрбумтан болсон Гаутам Адани ийнхүү дэд бүтэц, ложистик салбар дахь нэр нөлөөгөө улам бэхжүүлж байна. Түүний Adani Ports компани Tajpur боомтын бүтээн байгуулалтын төрийн тендерт ялсан. Нийт 250 тэрбум рупи буюу ойролцоогоор 3.1 тэрбум ам.долларын төсөвтэй тус боомтын барилгын ажилд 150 тэрбум рупи, холбогдох дэд бүтцийн хөгжилд 100 тэрбум рупи зарцуулах болно. Колката хотоос 170 орчим километр зайд орших тус боомт нь 25,000 шууд ажлын байр, 100,000 гаруй шууд бус ажлын байр бий болгоно гэж орон нутгийн захиргаанаас мэдээллээ.

Энэтхэгийн боомтын зах зээлийн 30 хувийг хэдийн атгасан Adani Group хувийн хэвшлийн компани тус тендерт ялсан нь олон улсын бусад бүтээн байгуулалтын хэлэлцээрт нь дэмжлэг болж байна. Тухайлбал Израил дахь Haifa боомтын төсөл, Шри Ланк дахь портын терминал байгуулах хэлэлцээр үргэлжилж байна.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02