Залуучуудын ирээдүйн ур чадварыг хэлэлцэх "Шинэ Үе – Шинэ Чадвар" сэдэвт олон улсын бага хурал болно
2022, 9 сарын 22. 15:580

Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) олон улсын байгууллагаас жил бүр олон улсын төслийн удирдлагын бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тус байгууллагаас 2022 онд уламжлалт арга хэмжээгээ “Шинэ Үе – Шинэ Чадвар” сэдвийн хүрээнд аравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорэйт Конвеншн Центрийн Концертын танхимд зохион байгуулна.

Төслийн удирдлагын шалгарсан, шинэлэг туршлагуудаас суралцах, цаашид төслийн удирдлагын чиглэлээр мэргэших, ур чадвараа ахиулах зорилготой бүх шатны удирдлага, мэргэжилтнүүд төдийгүй оюутан залууст зориулагдсан тус бага хурал нь залуучуудад хөдөлмөрийн зах зээлд дэх өсөн дэвжих боломжуудын талаарх эх сурвалжууд, үнэ цэнтэй мэдлэг мэдээлэл түгээх гэж буйгаараа залуу боловсон хүчнүүдийн заавал зорих ёстой арга хэмжээний нэг болж байна.

Жил ирэх тусам өсөн нэмэгдэх бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдгээрийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, төслийн удирдлагын олон улсын шилдэг аргачлалыг нэвтрүүлэх, залуу төслийн мэргэжилтнүүд төдийгүй оюутан залуучуудыг тус бага хурлаар чадавхжуулахад чиглүүлэхийг зорьж байна.

Энэ удаагийн бага хурлаар салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлагууд, олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд, оюутан залуусын төлөөлөл нийт 500 гаруй оролцогч цуглаж 2 өдрийн турш чуулна.

Бага хурлын үеэр дотооддоо болон олон улсад амжилттай ажиллаж буй туршлагатай төслийн удирдагч, менежерүүд “Төслийн удирдлагын ирээдүйг эрчимжүүлэх”, “Төслийн удирдлагад залуучуудын оролцоог тодорхойлох нь”, “Ирээдүйд бэлтгэгдсэн ур чадварууд” “Бүтээлч ур чадварууд” зэрэг шинэлэг сэдвүүдээр мэргэжлийн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Арга хэмжээний онцлох илтгэгчдээс төлөөлүүлэн дурдвал PMI Global-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Аляскийн Их Сургуулийн Төслийн удирдлагын тэнхимийн Эрхлэгч, Профессор ЛүАнн Пиккард (PMP®) төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээний салбарт 50 гаруй жилийн туршлагатай, PMP® олон улсын сертификатын үндэслэгчдийн нэг, “Ламберт Консалтинг Групп ХХК” -ийн Гүйцэтгэх захирал Ли Ламберт (PMP®), нар бидний урилгаар оролцож илтгэл танилцуулж буйгаараа онцлогтой.

Олон улсын Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute буюу PMI) байгууллагын Монгол Улс дахь салбар болох албан ёсны эрх бүхий “Пи Эм Ай Монголиа Чаптер” (PMI® Mongolia Chapter) байгууллагаас төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан байгууллага болон хувь хүмүүсийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төслийн удирдагч 2022” болон “Шилдэг төсөл 2022” шагналыг хурлын үеэр гардуулах болно.

Төслийн менежментийн мэргэжилтнүүд нь зөвхөн мэргэжлийн ур чадвараас илүүтэй 21-р зууны Шинэлэг ур чадваруудад анхаарал хандуулж байна. Тиймээс хувьсан өөрчлөлтөд тэсвэртэй, бүтээлч ур чадваруудыг хуримтлуулах, төслийн удирдлагын ирээдүйн чиг хандлага болон технологийн хувьсан өөрчлөлтөд бизнесээ хэрхэн удирдах, хүн бүрд илүү эрүүл, эрх тэгш, хүртээмжтэй ажлын орчин бүрдүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хэрхэн хийх талаар төсөөлж, хүрч болохуйц шийдлүүдийг тус хурлын хэлэлцүүлгүүдээр харуулахыг зорьж байгаа болно.

"Шинэ Үе – Шинэ Чадвар" Бага хурлын ерөнхий ивээн тэтгэгч, дэмжигчээр: Эрдэнэс Таван Толгой ХК, АПУ ХК, Мобиком Корпораци, ТЭСО Корпораци, Интелмайнд ХХК, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо (IWFCI Mongolia), Cтеп Голд ХХК, Жем констракшн ХХК, Эм Эм Эс Инженеринг ХХК зэрэг үндэсний тэргүүлэгч компаниуд ажиллаж байна.

21-р зууны төслийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн болоход тань чиглүүлэх "Шинэ Үе – Шинэ Чадвар" Бага хурлын тасалбар Shoppy.mn-д худалдаалагдаж эхэллээ.

Танд байгууллагын багцын захиалга өгөх болон хамтран ажиллах санал байвал administration@pmimongolia.mn цахим шуудангаар, бусад хамтын ажиллагаа болон бага хуралд оролцох талаар тодруулга, мэдээлэл авах бол conference@pmimongolia.mn цахим шуудангаар тус тус холбогдоно уу.

Тасалбар худалдан авахын тулд ЭНД дарна уу.

Бага хурлын хөтөлбөр, илтгэгчид болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Холбоо барих: +976 7755 0880
Хаяг: 19 давхар, Бизнес Тауэр, Б.Ренчингийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36