Холбооны Нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөснөөр иений ам.доллартой харьцах ханш суларлаа
2022, 9 сарын 22. 18:020

Лхагва гарагт АНУ-ын төв банк болох Холбооны Нөөцийн сан хуралдаж, бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөх шийдвэрт хүрснээр Ази тивийн улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханшид ихээхэн дарамт иржээ.

Тодруулбал, япон иений ам.доллартой харьцах ханш л гэхэд пүрэв гарагт 145 иенийг давж суларсан байна. Энэ нь өнгөрөгч 24 жилийн хугацаан дахь хамгийн сул үзүүлэлт ажээ. Гэвч Япон улсын Төв банкны зүгээс бодлогын хүүгээ өсгөх бодолгүй байгаагаа мэдэгдсээр байгаа юм.

Харин Азийг тэргүүлэгч орнуудын нэг болох Өмнөд Солонгос улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартой харьцах ханш 1400 вон руу орж суларсан байна. Энэ нь Өмнөд Солонгос улсын хувьд 2009 оноос хойших хамгийн сул үзүүлэлт ажээ. Гэхдээ БНСУ-ын Төв банк Япон улсны Төв банкнаас ялгаатайгаар эдийн засгаа тогтворжуулах үүднээс шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар Холбооны Нөөцийн сан энэ оныг дуусахад бодлогын хүүгээ 4.25-4.50 хувьд хүргэх бөгөөд үүний үр дүнд ам.долларын өр зээлтэй улс орнуудын эдийн засаг ноцтойгоор яригдах гэнэ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00